Blogger templates

2017-11-27

27 судрын Нууцын чивчрээн өгүүлэмжээс иш татахуй


#Эргэцүүлэл 4. 27 судрын Нууцын Чивчрээн өгүүлэмжээс ишлэх нь:

Далдын хүч бүхэн агуу байдаггүй. Эглээс энгийн нэгэн байхад сэтгэхүйгээс аймшигтай нэгэн нь ч буй. 86-р тал.

Далдын хүчинтэй харилцахын тулд зөн нь сэргэсэн нэгэн хүмүүн, хүмүүн хоорондын харилцаа лугаа адил өөрийн хөгт мэдрэмжээр харилцдаг. Мэдрэмж хэдий сул байна, цаг хугацааг мэдрэмжээ тодлохын тулд зарцуулдаг. 86-р талХичнээн хүчирхэг далдын хүчин тэнэг нэгэнтэй учрах аваас хоосон. Хичнээн эгэлхэн далдын хүчин ухаант нэгэнтэй учрах аваас арвин сайхан үйлийг бүтээх эв хүчийг олдог.87-р тал.

Хуяг гэдэг нь тухайн далдын хүчин хүмүүний биед тогтоход элдэв сөрөг үзэгдэл гардаг тул түүнээс хамгаалах эдлэл юм. 89-р тал

Онгодын ертөнц бол ханасан мэдээллийн их хур. Ямар сайндаа тогтож дийлэхгүй чивчирч асгарч байгаа нь та нарт хүрэх энэ судар. 352-р тал.

27 Онгодын буултыг тэмдэглэсэн тэмдэглэл, Улаанбаатар хот, 2015 он

27 сударт байх Солонго Эмгүн-ий өгүүлсэн Нууцын Чивчрээн өгүүлэмжээс дээрх хэдэн өгүүлбэрийг ишлэл болгон авав. Далд ертөнцийн талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй хүмүүн байвал энэ судрыг уншаарай. Үг бүр нь хөг агуулах юм. Өөрөөр хэлбэл хөврүүлээд бодоод сэтгээд үзвэл хөврөөд л байх урт утас шиг, тэрхүү утаснаас нэг л барьсан бол түүнээ атгаж байгаад юуг ч урлаж болохоор гайхамшигтай. Үнэ цэнэтэй, гээгдэх зүйл үгүй. Кинон дээрээс хараад байхад Христийн номлогчид Библийн тэдэд тэгж заасан байдаг гээд л сүрхий номлоод түүнийгээ тайлбарлаад яваад байгаа харагддаг. Харин бидэнд Өвгүдийн маань өв ухаан байна, ямар сайндаа л тэр эрдэм мэдлэгийн хур тогтож дийлэхгүй чивчирч асгарч байгаа энэ цаг үед бид тосох сав нь байж дийлэхсэн гэж бодогдох юм. 

Энд гагц 27 сударт байх цөөн өгүүлбэрийг л ишиллээ. Эндээс гадна Домчийн судар, Эх үрийн судар, Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа, Монгол товчион түүхийн тайлал судрууд бол нийт ардад хүртээмжтэй мэдвэл зохих мэдлэг түүх, эрдэм ухаанаар баян судрууд шүү дээ. Далд ертөнц гэдгийг хэсэгхэн хүмүүс л сонирхож байж мэдэх юм. Гэвч эрүүл амьдрах ухаан, Үр хүүхдээ хэрхэн зөв бойжуулж өсгөх ухаан, Монгол ул ухаан буюу суурь онол, зөв амьдрахуйн сургааль бол хүн бүрт хүртээлтэй шүү дээ. Энэ их мэдлэгийн хур чивчирч асгарч байхад нь хий дэмий урсгачихгүй тосоод авах сав нь олон байгаасай гэж хүсч энэхүү эргэцүүллээ тэрлэв.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц