Blogger templates

2014-01-13

108 өндөрлөлөө.


Нэг том ажлын ард гарлаа шүү. Бид чадлаа!!! гэж хэлмээр санагдав.
Бид гэдэг нь Буурал болон Би. кккк

108 гараг нэг ч өдөр алгасалгүй, тасралтгүй буух үйлээ амжилттай дүүргэлээ. Залгуулаад өөр үйл үргэлжилж байгаа ч зорилт тавиад эхлүүлсэн үйл энэ өдөр төгсөж буй учир зайлшгүй чухал байдаг юм байна. За яахав 108 дууссан ч үргэлжлээд л угаасаа үйлтэй юм чинь гэж бодоод хаалтын ажиллагаа хийхгүй байя гэсэн чинь тус тусдаа үйлүүд тус тусдаа зорилготой, дор дороо учир жанцантай юм байхаа. Тиймээс л үйл бүхэнд эхлэл болон төгсгөл байдаг аж.


Ямартай ч 108 гараг өөрөө өөрийгөө ажиж, өөрийгөө хэн гэдгээ судалж, хийх үйлээ мэдэж, ямар зорилготойгоо таньж яах гэж Буурлууд буугаад байгааг мэдэж авлаа. 2 жилийн дараа эхний нэг сайхан үйлээ гардан гүйцээх юм байна. 1,2,3 .... гээд л Буурал маань хийсэн үйлүүдийг дараалан нэрлэж бас цаашид хэрхэн яаж ажиллах талаар харин ч нэг сайхан хэлж өгөв.


Ажил дөнгөж эхэлж байна даа. Нэг үйлийн төгсгөл нөгөө үйлийн эхлэл байдаг гэж. Магадгүй энэ 108-ийг бараг жил бүр хийх байхаа даа. Сайхаан сайхан. Өөрийгөө шагнаж театрт нэг кино үздэг ч юмуу хаха.
Төрсөн өдрөөрөө үнэгүй кино үзчих санаатай сүүлд нэг кино театр орсон чинь мөнгөө өгч байгаа хүмүүсийн дэргэд ялгаварлан гадуурхагдаад яг жийгдэх дөхөхөөр нь мөнгөө төлөн байж 1 үзсэн юм даг. Тийм л юм бүү болоосой.


Ажлаа дуусгасан хүн маасгар байдаг гэсэн. Гэхдээ би лав 100 хувь дуургэж бол барсангүй ээ. Тэгэхээр маасайгаад байх шалтгаан алга. Азаар F авчихаагүй болохоор өөрийгөө хөглөж, урам зоригоо хөглөөд энэ муу сүнсээ нэг баясгасан нь дээр байх гэж бодогдов.


За тэгээд ажлаа төлөвлөөд хийх ёстой юм байна. Жнь: Жилд 365 хоног байдаг бөгөөд тэрийг бид 12 сард хуваадаг. 1 сард 4 долоо хоног байдаг гэхээр жилд дунджаар 48 долоо хоног болж байна. Тэгвэл жилийн 365 өдөрт хийе гэсэн ажлуудаа бүгдийг нь сайхан жагсаад бичээд түүнийхээ ард хэрэгжих хугацааг нь зааж төлөвлөөд явах ёстой гэдгийг нэг ойлгов. Ийм арга барилыг 108 хийж байхдаа л махан биеэрээ сурав. Ер нь ямар ч газар нэг иймэрхүү төлөвлөгөө байдаг л даа. Хэрэгждэггүй л болохоос биш. Харин хэрэгжихэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол хугацаа юм байна. Хугацааг зөв тооцвол өөрөө ч төсөөлөөгүй их ажлыг хийчихсэн байдаг гэнэ ээ. Тооцоолох ЭрДЭм юм байна.


За нэг иймэрхүү сэтгэгдэлтэй. Улаачийн талаас юу суралцаж ойлгов, ямар үйл явдал болов гэдгийг Блогтоо л бичнэ дээ. Энд бол зүгээр л нэг хэдэн үг бичмээр санагдаад....

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц