Blogger templates

2014-01-23

Баатруудын уухай...


Их цэрэг дайнд мордож буй мэт
Эмээл хазаарын дуу сонсдоно
Эрэмгий эрс хуягаа өмсөхөд
Идэр залуугийн цог гялалзана

Монгол эрс мориндоо мордон
Мохошгүй зоригт зүрхээ чангалаад
Уухайн түрлэгээ хадаахад
Уулын цаанаас ч сонсдоно.

Уул талыг гаталж
Ус мөрнийг туулж
Дайсан этгээдийг дарахаар
Дайлаар мордох нь энэ.

Агт үүрсэж адуу янцгаана_
Хөө хуяг харшилдаж
Илдний цавчих сонсогдож
Эрчлэх сумны исгэрээ дуулдана.

Хаа нэгтээ үхэтхийн унах харагдана
Хамгийн сүүлчийн амьсгаа нь мэдрэгдэнэ.
Баатар зоригоор дүүрэн дайны талбар
Баахан үхэл, хүүрээр дүүрнэ.

Баатруудын уухай хадаж
Балмад дайсан ухаангүй зугтана.
Морьдын туурай тачигнаж
Монгол эрс уухай хадаан байна.

Эх орны төлөө байлаа урсах цус
Ирээдүй хойч үрсийн төлөө байлаа энэ амь
Их Монгол Улсын төлөө байлаа энэ үхэл.
Эцэг Өвгөдийн амиар сольсон шороо байлаа энэ ялалт.

Бид ялсан
Бид ялдаг.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц