Blogger templates

2014-01-05

Таньд бодсоноос чинь ч илүү чадвар бий


Хүмүүн гэдэг их өчүүхэн амьтан. Түүнийг олон дахин давтаж, ганболд илд болтол хатаахын тулд амьдрал үзүүлж, зовлон үзүүлж, бас жаргал амтлуулж, өндөр дээрээс өнхрүүлж, уруудуулж, өгсүүлж, түмэн зүйлээр сорьдог гэнэ. Харин Ганболд илд мэт хатаагдаж чадсан хүмүүн Агуу ихийг бүтээдэг гэнэм. Иймд хүмүүнд бас агуу чанар бий ажээ.

Ганболд болохоосоо өмнө нугарах эсэх нь хүний сонголт. 

Та бидний амьдрал тэр чигтээ сорилтоор дүүрэн. Тэнгэр хүнд тэрхүү сорилтыг дааж чадах хэрээр нь өгч өеөдөөд ирэхээр нь ачаанаас нь хөнгөлж өөдлөөд ирэхээр нь нэмээд л байдаг гэнэ. Тэнгэр хэзээд тунг нь тааруулдаг ба хүмүүн л харин өөрийн өөрийн боломж, чадвараа мэдэлгүй цагаасаа эрт замаасаа буцаж, ухарч няцдаг аж. Амьдрал таньд уйлах 100 шалтгаан өгвөл амьдралд та инээх 1000 шалтаг үзүүл гэдэг. Таньд тохиолдох зовлон бэрхшээл бүр таныг Ганболд болгон хатаахын тулд илгээж буй сорилтууд юм. 


Хурц ухаан, Нугарашгүй зоригтой болгохоор хурцалж байгаа юм.
Хүмүүн таньд таны бодсоноос ч илүү чадвар бий гэдэг.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц