Blogger templates

2014-01-30

Уул, Ус, Газар шорооны эсрэг онц хүнд гэмт хэрэгтэнд ХЭН ЯМАР ЯЛ ӨГӨХ ВЭ?


Мөнхбаяр нарын тухай саяхан Монгол HD ТВ-ийн мэдээгээр гарлаа. Тэгэхдээ Мөнхбаяр нар яагаад, юуны төлөө, юуг хүсэж аргагүй эрхэнд "Буу барьж" төрийн ордоны гадаа очсон тухай ганц ч үг ганхийж мэдээлсэнгүй харин тэдний барьж явсан буу мөн энд тэндээс нь олдсон гээд байгаа гранатуудын талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг зураг, тайлбар, 3D график дүрслэлтэйгээр үзүүллээ. 

Гранатуудыг хаана үйлдвэрлэсэн, ямар зориулалттай, тэсрэх хугацаа, хэдэн метрийн радиуст нөлөөлдөг тухай өнгөтөөр үзүүлэв. Тэмцлийн гол зорилгыг хүмүүст хэлж, яагаад энэ үйл явдал болсон тухай биш ЗЭВСЭГ-ийн мэдээллийг өглөө. Ард олны тархийг ингэж л угааж байна. Энэ аргандаа бүр гаршчихаад бүтнэ болно гэж тооцоод байгаа бололтой. 

Аливаа үйлийг дэнслэхдээ үр дүнгээр нь хэмжиж сайн нь илүү байна уу? муу нь илүү байна уу гэх харьцуулсан шинжилгээгээр дүгнэвэл илүү бодит шударга хэрэг болно.

Нөгөө талаас Мөнхбаяр нарын асуудлыг авч үзэхэд муугаасаа сайн нь илүү жин дарж байгаа юм. 

Хэлээд, яриад, бичээд, жагсаад цөхрөнгөө барж буй ард түмнээсээ дөжирсөн эрх баригчид "буу хараад" ядаж цочроо авах байсан ч юм билүү?
Цочирсноосоо болоод нэгмөсөн амьдралаар нь буюу 21 жилээр нь хорихоор шийдэв үү? Хэт цочров уу? Тэгвэл төрийн ордоны гадаа буу барьж очсон хүн бүр 21 жил хоригдох уу?

Анд явах гэж байгаад машиныхаа цонхоор буугаа цухуйлгаж азаартав. Айхтар мундаг хүмүүс шууд барьж аваад л 21 жил хорьчихож мэдэх нь байна. Тэмцэгчдийн зэвсэгтэй очсон үйлдэл нь хэн нэгнийг хохирооё гээгүй харин Төр засгаас байгаль орчноо хамгаалах хуулийг хэрэгжүүлэх, түүнийг хамгаалахыг шаардах, түүндээ нийгмийн анхаарлыг татах байв.

Засаг нь хууль гаргачихаад, хэрэгжүүлдэггүй. Мөн засаг нь хуулийг өөрчилж байгаль орчноо сүйтгэж боломжийг мөнгөтэй хүмүүст олгохоор санаархсан үйлдлийг таслан зогсоох зорилгоо тэд илэрхийлснийхээ төлөө 21 жил авлаа.

Харин хуулиа өөрчилж эх орноо онгичиж, эрүүл газар үлдээлгүй ухаж, ус мөрнийг ширгээж байгаа бузар үйлдэл хийгчид ял авсангүй. 

Мөнгөтэй хүмүүст зориулж хуулийг өөрчилж болдог энэ бузар явдлын дэргэд хуулиа хамгаалахаар, эх орон, газар шороогоо хамгаалахаар буу барьж сүрийг үзүүлсэн энэ үйлдэл нь Баатарлаг үйл юм.

Өнөөдөр Төрийг төлөөлсөн Шүүх засаглал энэ тэмцэгчдэд 21 жилийн ял оноолоо. Тэгвэл хуулиа засаж, эх орноо худалдаж, эрүүл газар үлдээлгүй ухаж, сүйтгэх хэрэгт гар бие сэтгэлээрээ зүтгэсэн бузруудын үйлийн үр нь энэнээс урт бөгөөд удаан, илүү аймшигтай үргэлжилж, үр хүүхэд, удам сударт нь нөлөөлөх нь гарцаагүй. Би үүнд итэлтэй байна. Үйлийн үр гэж байдаг, хатуу нэхэл, хариу гэж заавал байдаг. Үйл бүхэн хариутай...

Уул, ус, газар шороогоо хамгаалсан хүмүүс төрийн хуулиар 21 жил 6 сарын ял авч байгаа бол Уул, ус, газар, шорооны эсрэг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хэдэн жилийн ял авах вэ? Ямар шийтгэл хүлээх вэ? Бодоцгооё. Төр тэднийг шийтгэдэггүй юмаа гэхэд Тэнгэрийн Хуулиар тэд гэмт хэрэгтэнгүүд болох нь гарцаагүй.

Уул усны эзэн савдаг, хамгаалагчид хатуу нэхлээ "Уул, ус, газар, шорооны эсрэг онц хүнд гэмт хэрэг" үйлдсэн хүмүүсээс харамгүй авах нь тодорхой. Нэг хэсэг хүний амь нас, амьдрал тэдэнд хөнгөхөн бөгөөд, удам судар, үе удмаар нь хатуугийн хатуу нэхэл, хараал жатга хүртээх нь ойлгомжтой. 

Хараал жатга гэж хамгаас их айдаг тэр зүйлийг хүн биш уул усны эзэд хийнэ. Энэ нь Уул, ус, Газар шорооны эсрэг онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хүртээх зүй ёсны шийтгэл гэж хэлж болно. Үүнийг хүн хийдэггүй. Үүнийг газар шороог хамгаалагчид өөрсдөө хийнэ.

Уул, Ус, Газар, Шорооны эсрэг үйлдэл хийсэн эрхэм эрх баригчид, төрийн түшээд, газар ухаж баяжсан хүмүүс г.м бүх гэмт хэрэгтэнгүүдэд хандаж хэлэхэд Бөө, ламаар яваад нэмэргүй ээ. Тэд Тэнгэрт захирагддаг юм. Харин Тэнгэр шударга бөгөөд найраагүй учир хүн бүр хийсэн үйлдлийнхээ хариуг зохих ёсоор хүртэнэ гэдэгт итгэлтэй бай. Буян хийгээд нимгэрэнэ үү л гэхээс үйлийн үр чинь дуусахгүй дээ. 3-4 дэх үеийнхэн нь хүртэл мод тарьж байж, эх орноо эргэн сэргээж байж л хараал нь арилна.

Ийм л тогтолцоотой ертөнцөд амьдарч байгаагаа эртхэн ухаар гэмээ ухаарч алдаагаа засаасай. За зарим нь угаасаа зассан ч засрахааргүй болсон учир нэгэнт өнгөрсөн....

Юунд итгэж найдаж буруу бүхнийг үйлдэж бугшмал бүхнийг төрүүлж яваагаа тунгаагаад үзээрэй!!!

1 comment:

  1. Ene hund ta nar tuslah bolomj bna uu????

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц