Дуучин С.Жавхлангийн Монголоо гэх хүмүүн хэрэгтэй дууг хүргэж байна. Жавхлан сүүлийн үед нийгмийн сэдэвтэй дуу их дуулах болсон. Нэг удаа сонгуульд өрсөлдөөд ялагдсандаа шаралхаж элдэв юм дуулж байна, дахиад үзэх нь энэ муу, эсвэл зүгээр л дуугаа дуулаад хэвтэж байхгүй дээ, эсгий хийх газар нохой хэрэггүй гэх мэтээр Жавхланг ад үздэг хүн цөөнгүй. Ер нь урлаг хүртэл улс төржөөд иймэрхүү илүү юмнууд хэрэггүй ээ гэж олон хүн ярьдаг.
Харин миний байр суурь бол өөр байдаг. Би улс төр судлаач мэргэжилтэй.Улс төрд заавал мэдлэгтэй, ухаантай хүмүүс нь ороод дуучид, бөхчүүд гэх мэт нь орж болохгүй гэдэг бол тун ч утгагүй үзэл санаа. Улс төрчид заавал бүх талын мэдлэгтэй, аймаар хүмүүс байх шаардлагагүй, харин Монголын ард түмний бүр чадамгүй бол ядаж л тойргийн ардынхаа төлөөлөл байж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл түүнийг сонгосон хүмүүс юуг хүсч байна гэдгийг мэддэг, тэдний төлөө явдаг байх ёстой. Тэгж л чадахгүй бол хичнээн ухаантай, IQ нь 200 байгаад ч хэрэггүй. Тэрний оронд ухаан муутай ч ардынхаа төлөөлөл болоод үндэсний эрх ашгаа дээдлээд явж байх нь ухаантай, мундаг хүмүүсээс хавьгүй илүү дээр.
Монгол өнөөдөр мэдлэгтэй, ухаантай хүнээр биш эх оронч, үндэсний эрх ашгийг тэргүүнд тавьж чадах Монголоо гэх хүмүүнээр дутаж байна.
Хөх Монголчуудаа ахан дүүсээ бидэнд
Сонсдог мэдэрдэг малнууд хэрэггүй
Харин хийдэг бүтээдэг энэрдэг
Хохирсон олноо өмөөрөх хүмүүс хэрэгтэй
Нам нам гэж чи биднийг
Намхан байхыг хэлэв үү
Үгүй үгүй чи андуурчээ
Өндөр заяат Монгол юм шүү би
Хөх Монголчуудаа ахан дүүсээ бидэнд
Хуурдаг хумсалдаг хэрүүлчид хэрэггүй
Харин өсгөж үржүүлж уриалдаг
Элгэн саднаа дагуулах хүмүүс хэрэгтэй
Нам нам гэж чи биднийг
Намхан байхыг хэлэв үү
Үгүй үгүй чи андуурчээ
Өндөр заяат Монгол юм шүү би
Хөх Монголчуудаа ахан дүүсээ бидэнд
Цадахаа мэдэхгүй мангасууд хэрэггүй
Харин цөлжсөн нутгаа сэргээж ундаалах
Цөхөрсөн олноо нэгтгэх хүмүүс хэрэгтэй
Нам нам гэж чи биднийг
Намхан байхыг хэлэв үү
Үгүй үгүй чи андуурчээ
Өндөр заяат Монгол юм шүү би
сайхан дуу болсон байна
ReplyDeleteҮнэхээр бидэнд хэн хэрэгтэйг хэлжээ.Энэ дууг
ReplyDeleteби ер сонсож байгаагүй юм байна.Энэ цаг үед
сонссон хүн юм бодохоор сайхан дуу байна.
сайхан дуу
Deleteсайхан дуу шүү
Deleteая нь бас үг нь их гоё
Хаха. Монгол хэлний үгний баялаг тийм ядуу юм уу, яацын. Ийм үгтэй дуу дуулж байдаг УГЖ байх ч гэж дээ.
ReplyDeleteИйм юм Монголд минь дахин бүү үзэгдээсэй билээ
Даанч дээ. ийм үгтэй дуу байх ч гэж. Монгол хэлний үгийн баялаг уг нь арвин их сантай л гэдэг шиг санагдахын. Ийм юм дуулаад байж байдаг гавъяат ч байх ч гэж. Уг нь санаа нь зөв л байна л даа. Даанч арай л ядмаг сэтгэхүйтэй хүний л зохиож дээ. Монголын уран зохиолыг даанч дээ гэмээр доромжилчихлоо
ReplyDeleteих сонин дуу шүү бүр олж сонсох хүсэл төрөөд байдаг байсан юм сая нэг юм оллоо клип байхгүй юм байх даа таалагдаж байна эх орон минь сайн сайхан байх болтугай
ReplyDelete