Blogger templates

2011-09-30

Алтан Дээд Гэрээ ном татаж авах


“ХӨХ МОНГОЛ-ыг нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСАГ-ийн Алтан дээд ГЭР ИЭ”түүх, соёлын хосгүй үнэт бүтээл, энэхүү амин судрыг гадаадад байгаа Монголчууд болон цаасан хэвлэлээр унших боломжгүй хүмүүст зориулж Тэнгэр Монгол Газар блогоос PDF файл болгон хөрвүүлэн үнэ төлбөргүй түгээж байна. Хөрвүүлэхдээ хуудасны дугаарлалт, өрөлт зэргийг өөрчлөлгүй цаасан номтой яг ижил байдлаар хийсэн бөгөөд зарим нэг газар бага сага форматыг нь янзалсан.

Энэхүү судрыг  1251 онд Сорхагтани хатан бичиж түүнийг нь Хөх Нохой Овогтынхон ам дамжуулан маань мэгзэм мэт цээжилсээр 15 дахь өртөөлөгч Журнайн Нүрзэд агсан өөрийн олон арван жилийн уйгагүй хөдөлмөрөө зориулан Өв Монгол хэлнээс орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлэн 2001 онд анх ном болгон хэвлүүлсэн билээ.
Энэ амин чухал судрыг 748 жилийн турш алдагдуулалгүй чанд хамгаалан өнөөг хүргэсэн Хөх Нохой Овогтынхон, Нүрзэд агсаны гавьяаг Хөх Монголчууд үеийн үед хэзээ ч мартахгүй. Түүний нэр алдаршин мөнхжиж үеийн үед дурсагдаж явах болно. Нүрзэд агсан хийдгээ хийгээд Тэнгэрт одсон ч түүний хөрвүүлсэн энэ судрыг тайлан тайлбарлах, чухам энэ судраас Монголынхоо засагдаагүй үнэн түүх, Нууц Товчоонд байхгүй түүхэн баримт, Монголчуудын Суу Ухаан, Монгол Соёл боловсролыг олж, танин нээх дундрашгүй их ажил эхлээд байна.
Монголчууд бид Алтан Дээд Гэрээгээ тольдон, өдгөөг хүртэлх хүмүүний ертөнцийн түүхэн дэх хамгийн амар амгалан дэлхий ертөнцийг бий болгож, дэлхийг засаглаж явсан Монгол арга ухаан, Алтан Дээд Үнэний нууцыг нээж, тайлах цаг иржээ.
Түүх Хөх Монголоос эхэлдэг, Түүх Хөх Монголд Дуусдаг. Хөх Монгол мухардалд орсон дэлхийг залж чиглүүлж өгдөг зүй тогтол, жамын дагуу хүний дэлхийг тэргүүлэн шинэ эринийг эхлүүлэх болно. Энэ Мянган Монголчуудынх байх болно.
Өвөг дээдсийн өвлүүлсэн Алтан Үнэний нууцыг хамтдаа хайж олж шинэ агуулгаар хөгжүүлж ирэх мянганы Алтан Гэрээг хамтдаа бүтээцгээе.                                                                                           



ХӨХ МОНГОЛ МАНДАН БАДАРТУГАЙ!!!
МАНДУУЛАН   БАДРААТУГАЙ !!!
                                   

12 comments:

  1. bayarlalaa iim saihan tuuhiin hosgui nandin buteeliin tataj avahaar oruulsan ta buhendee ajliin amjilt husie!

    ReplyDelete
  2. Баярлалаа. Өртөөлж ирсэн судраас ном болон гарсан нь одоогийн байдлаар 3 бий. Энэ нь эхний ном. Цаашид үлдсэн 2 номыг мөн PDF болгож түмэн олондоо түгээх болно. Энэ бол хэн нэгний оюуны өмч биш, бүх Монголчууд өвөг дээдсүүдийн маань бүтээл. Бид бүгд мэдэх, тайлах, ойлгох эрхтэй шүү дээ.

    ReplyDelete
  3. ene mash goy shuu zaluusaa gehdee homiig uuruu unshaad oilgoh ni yu l bol tusgai hun tailbarlahgui bol bolohgui dee

    ReplyDelete
  4. Тиймээ ойлгоход хицүү тул тайлбар хийнэ. Үүнийг тайлбарласан номнууд цаашид их олон гарах байх.

    ReplyDelete
  5. huuyeee yaahweee bi tataj chaddaggvv eee unshmaar baidag linkiig n ywuuljih tegehuu ols :p

    ReplyDelete
  6. http://www.4shared.com/document/d7CfYoQG/Altan_Deed_Geree.html? Алтан дээд Гэр ИЭ-г эндээс татаж аваарай. Бусад номуудыг нь унших бол мэйл хаягаа үлдээгээрэй. Бид таны мэйлээр илгээх болно.

    ReplyDelete
    Replies
    1. ALTAN DEED GEREE SUDARIIG HAANAAS AVCH BOLOH VE

      Delete
    2. altan sudariig haanas avah ve











      Delete
  7. ALTAN DEED GEREE SUDARIIG HAANAAS AVCH BOLOH VE









    ReplyDelete
  8. altan sudariig haanaas avah ve

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц