Үнэн үгтэй сайхан дуу байна. Урлаг хүртэл улс төржөөд утга алга гэж хэний дуунд гардаг билээ дээ. Gee -ийн дуун дээр ч гардаг байж магад. Харин одоо бол хүмүүс улс төржих, эх орноо аврахын төлөө өөрийн чадахаараа тэмцэх хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болжээ. Эх орон маань мөхөл сүйрлийн ирмэгт ойрхон байгаа. Олон хүн зүв зүгээр байгаа, угаасаа төгс төгөлдөр нийгэм гэж үгүй Монгол сайхан болно гэж ярьдаг. Бэлэгшээлтэй л хэрэг. Гэтэл бэлэгшээгээд зүгээр сууж байхад чинь харийнхан төрийн эрхийг барьж байгаа цөөн хэсэгтэй нийлж луйвардаад эх орныг чинь цөлмөж байна. Чиний нүдэн дээр Хэвлийгээ ухуулж төнхүүлээд усгүй болж гандаад, цөлжиж дуусаад байгалийн гамшигт биш хүний шуналд нэрвэгдээд Монголын сайхан нутаг хайран боллоо. Бидэнд алт хэрэггүй бидэнд ус хэрэгтэй. Дэлхийн ундны усны цор ганц эх ундарга байдаг Монгол улс хэвлийгээ энэ мэт төнхсөөр байвал удахгүй төрд мөхөөгдөх бус байгальд устгуулах болно. Эх дэлхийн хэвлий биеэ шилгээхэд бэлэн болчихоод зэхэж байгааг анхаарна уу.
Үг: Gee Ая: Баяраа, Жонон хамтлаг Black Zebra entertainment
Зураглаач О.Базаррагчаа,Б.Билгүүн Эвлүүлэгч: Туугий
Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
Миний хүсэл мөн биш гэдгийг сайн ойлгооч
Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь
Би энэ газар шорооныхоо эзэн нь
Өвлүүлж үлдээсэн надад
Өвөг дээдэс, эцэг минь
Өдий хүртэл бусдад алдаагүй ч эцэст нь
Үр сад нь өнгө мөнгөөр арилжахыг үзсэн
би Азгүй хүн
би хувь заяагүй хүн би
Амиа өгөхдөө эцэг минь биднийг огт хаяагүй юм
харин бид өөрсдийн үр ачаа мартсан
Мөнгө л байвал болоо гээд эд баялагийн зарц
Баялаг гэхээр юунд материаллаг зүйлийг хайна вэ
Жинхэнэ баялаг наад газар доор чинь байхгүй ээ
чиний цус чиний ухаан чиний газар шороо түүнээс ургах ургамал
Жинхэнэ баялаг гэдэгт орно
Алтыг мөнгөөр зардаг ч мөнгийг хүн иддэггүй
Өвсийг мал идэж малыг хүн иддэгээ мэддэггүй
болсон юм гэж үү Арай үгүй
Монгол гэдэг элсэн цөл ирээдүй бид үгүй
Хэл хил мал гуравтайгаа
хэн баян хэн баян Монгол баян
Хэл хил мал гуравтайгаа
хэн баян хэн баян Монгол баян
Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
Миний хүсэл мөн биш гэдгийг сайн ойлгооч
Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь
Сонс
Та нарыг наад газраа ухаг гэж
Найман зууны тэртээ Монгол нэрийг тунхаглаж
баатрууд нь тулалдаж байсан гэвэл үгүй
Үр сад нь өвгөдийнхөө заналт дайсан юм гэж үү
Халхын голд өвөө минь японуудтай байлдахдаа
чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн
Харин бид түүний хариуд юу гэж айлдав даа
Чадсан дарга байхгүй гэж цухалдан үглэсэн
Газрын тос үгүй ч бидний хөл алхаж чадна
гол мөрөн үгүйд бид харин амьдарч чадах уу
Бидний ялнаас шалтгаалан хойч дараа үе минь
Гэвч энэ мэтээр байвал ирээдүй биднийг хараан зүхнэ
Ширхэг өвс алтнаас илүү үнэтэй болох үед
цаас идэж болдоггүйг хүмүүс та нар бодох вий
Шингэн бүхнийг ууж болдоггүйг мэдэх үед
Тусламжаар дусал ус харийн орноос ирэх вий
Чиний төлөө явсан
ЧИнгис дээдсийг бүү март
Халтар цаасны төлөө
Халхын голыг бүү март
Чиний төлөө явсан
ЧИнгис дээдсийг бүү март
Халтар цаасны төлөө
Халхын голыг бүү март
Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
Миний хүсэл мөн биш гэдгийг сайн ойлгооч
Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь
Их сайхан үг аятай дуу байна. Энэ залуусаар маш их бахархаж байна. Ийм ухаалаг залуус улам олон болох болтухай. Элэг зүрх эмтэрч шимшрээд яахаа ч мэдэхгүй л яваад байдаг байсан бол одоо хонгилын үзүүрт гэрэл харагдаж бас ч гэж бид л хичээх хэрэгтэй болоод байна шүү дээ ахан дүүс минь ээ.
ReplyDelete