-Эхний
алаг нь 99 Тэнгэрийнх. Гол эзэн нь Эдийн Тэнгэр захиалж хийлгэсэн. Энэ захиалга
үйл явдлын тухай блогт бичсэн нь бий.
-Ногоон
нь хамгийн анх онгодын хүндэтгэл үзүүлэх ёслол дээр багшийн биед манай дээдсүүд
залрахдаа захиалж бичүүлсэн гутал. Анх босохдоо өмссөн гутал.
-Цагаан
нь Лусынх. Гутал бүхэн өөр өөр эзэнтэй. Зориулалт нь өөр өөр.
-Улаан
нь галын онгодынх. Үүнийг өмсөөд Хурмастын эзэд Галт шувуу түүдэгт орж бөөлөх
ёстой юм. Хэзээ ч хүнийг дуурайх юм уу дураараа онгодын хувцсыг хийж болохгүйг
анхаар.
-Хар
нь Эзэн Хааны гутал. Харын, хатуу үйл бүхэнд өмсөнө.
-Нэг
дутуу байна. Тэр нь хар цагаан гутал. Эрлэгт доош очихдоо өмсөх ёстой. Би шулам
дүрдээ хувилан үүнийг өмсөн доог явна гэсэн үг. энэ гутлаа Хар, Цагаан гутлаа
нэг нэгээр нь салгаад 2 хөлдөө өмсөж аргалдаг юм. Тэгэхгүй бол бас нэг гутал
хийлгэнэ шүү дээ. Бүх гуталнууд тус тусдаа Хуяг болон Тэргүүнүүдтэй гээд
бодохоор нэлээн хицүү шүү.
|
холбоо баримаар байна
ReplyDeleteМонгол Тэнгэр Үнэн Бөө судлалын холбоо. Хаяг: 100 айл явах замд Ардын эрхийн автобусны буудлын баруун талд Тулга ХК-ийн байр, 307 тоот. Утас: 8807 7002
ReplyDelete