Энэ нэвтрүүлгийг олон олон хүнд түгээхийг зөвшөөрч бидэнд өгсөн Батцэцэг эгчид талархсанаа илэрхийлье.
..........1961.10.27 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулганы хуралдаанаар БНМАУ-ыг Олон Улсын Хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр баталсан өдөр. Танхимын тэртээ арын эгнээнд сууж байсан хижээл Монгол эр шийдвэр гаргах үйл ажиллагааны турш ганцаархнаа босон зогсож алгаа хавсран наминчилж байлаа. Хацрынх нь үрчлээ даган урсах нулимсаа ч анзааралгүй догдлон инээмсэглэх тэр бууралд олон улсын нэрт зүтгэлтнүүд туйлаас хүндэтгэлтэй баяр хүргэнэ. Бүхний анхаарлыг татсан энэ эрхэм хүн бол Ар Монголын домогт хувилгаадын нэг Дилова хутагт Баашлуугийн Жавсранжав байжээ.
АНУ-ын Чикаго хотноо гэр бүлийн хамт амьдарч буй МУГЖ Батцэцэг нөхөр найруулагч О.Машбатын хамт харьд байгаа Монголчуудынхаа эх орноо санасан сэтгэл, элэг зүрхийг нь дэвтээсэн "Үгүйлэн санана" хэмээх олон сайхан цуврал нэвтрүүлэг бэлтгэж энэ нь олон Монголчуудад аль хэдийн танил болжээ.
Үгүйлэн санана нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Халхын тамгатай 13 хутагтын нэг домогт Дилов гэгээн Жавсранжавын тухай сэтгэл уярмаар нэвтрүүлэг хийжээ.
Бид Дилов хутагтынхаа талаар төдийлөн ихийг мэдэлгүй явжээ. Үнэхээр сайхан сэтгэл хөдөлмөөр нэвтрүүлэг болсон байна. Хүний нутагт төрийн даалгавар биелүүлэхээр одсон ч тэр үеийн олон сэхээтэн шиг хэлмэгдэж насан өөд болтлоо харь оронд амьдрахдаа Хутагт маань Монголоо гэсэн сэтгэл зүрхээ хэзээ ч гээгээгүйг энэ агуу хүний хийсэн бүхнээс харахад тодорхой.
Энэ нэвтрүүлгийг олон олон хүнд түгээхийг зөвшөөрч бидэнд өгсөн Батцэцэг эгчид талархсанаа илэрхийлье.
Хутагтын заяа буян та биднийг үргэлж ивээг.
Хэлмэгдээд нутагтаа харих байтугай, монголынхоо элчингийн газар ч орж болдоггүй холоос хардаг байжээ гэхээр өр зүрх минь өвдөж байна. Дилав хутагт маань тэнгэртээ залраад,Хөх Монголын үрсээ ухааруулах гэж, Хөх Монгол Улсаа энэ хэцүү байдлаас аврах гэж бусад Дээдсүүдийн маань адил хүчин зүтгэж байгаа байхдаа. Ихэс дээдсээ хүндэтгэн биширч байна.
ReplyDeleteТиймээ өвөг дээдсүүд маань Тэнгэрээс биднийг харж байгаа. Бид тэднийхээ үлдээсэн энэ газар шороо байгаль дэлхийг хамгаалж сайхан амьдрах хэрэгтэй. Монголчууд маань ухаарах цаг болсон.
ReplyDeleteGaihaltai. saihan newtruuleg boljee. Mongolchuud bidnii zaya buyniig daasan hudagt huwilgaaduuddaa bishren morgomu.
ReplyDelete