Бөө гэж юу вэ? Ямар учиртай юу хийдэг хүн бэ? Энэ сэдвийг уг нь би нэлээд бэлдэж байж, дараа тухтайхан бичье дээ гэж бодож байсан юм. Гэтэл бөөгийн талаар надаас асуух хүмүүс олширч, бас тэдгээр хүмүүсийн ойлголт нэг л биш санагдаад байгаа учраас өөрийн мэдсэн сонссоноосоо даруйхан блогтоо бичиж хүмүүст хүргэхээр шийдлээ.
Миний блог дээр бөө мөргөл гэсэн категорит бөөгийн тухай нэлээд нийтлэл бий. Галаарид гуайн нийтлэлүүдээс нэлээдийг тавьсан, бүр бөөд итгэдэггүй хүмүүст бөөгийн гайхамшгийг хичнээн ойлгохгүй байгаа ч адаглаал бөө бол Монголчуудын маш том өв соёл гэдгийг ойлгуулахын тулд нийгэм соёлын антропологийн доктор Д.Бум-Очирын нийтлэлийг ч тавьсан байгаа. Тэр хүн Кэмбриджэд докторын зэрэг хамгаалсан хүн судлаач, МУИС-ын Нийгэм Соёлын Антропологийн Тэнхимийн эрхлэгч хүн. Над мэтэд нь итгэхгүй байж болох ч шинжлэх ухаанч, доктор хүнд итгэх байлгүй дээ. Ер нь аливааг гараараа барьж нүдээрээ үзэж үнэмшдэг, шинжлэх ухаанаар хэмжүүр хийж, нотолгоо баримт шаарддаг хүмүүст шинжлэх ухааных нь хүний хэлсэн үгийг хүргэхийг зорьсон хэрэг.
Бөөгийн тухай өгүүлэхийн өмнө сүнс гэдэг ойлголтын тухай зайлшгүй өгүүлэх хэрэгтэй.
СҮНС
Хүний усан нүд, цусан зүрх, махан бие харах юмаа л харж мэдрэх юмаа мэдэрдэг хязгаартай. Жишээ нь: Бүргэд хүн хоёрыг зэрэгцүүлж тавиад холыг харуулвал бүргэдийн харж байгаа тэр холын юмыг хүн харж чадахгүй. Мөн 3 настай хүүхэд болон нохой хүний биеийн гадна талыг бүрхэж байдаг гэрлэн бие буюу Аура-г хардаг. Мөн хүний гэрлэн биеийг тусгай аппаратаар ч харж болдог. Гэтэл хүн нүдээр үзсэн юмаа байгаа хэмээн итгэж нүдээр үзээгүйгээ худал байхгүй хэмээх нь утгагүй хэрэг болно. Бүргэд тээр хол байгаа чулууг хараад байдаг тэгсэн хүн тэрийг харж чадахгүй байж би хараагүй, тийм учраас би итгэхгүй, тэнд юу ч байхгүй гэх нь яаж ч бодсон утгагүй хэрэг билээ. Үүнтэй адилхан сүнс гэдэг зүйл эгэл бидний нүдэнд үзэгдэж харагддаггүй ч энэ нь байхгүй гэсэн үг биш юм.
За ингээд сүнс гэдэг оргүй хоосон зүйл биш оршиж байдаг зүйл юм гэж итгэе гэвэл түүнийг байгаа гэдэгт итгүүлж чадах хүчтэй нотолгоо хэрэгтэй. Байхгүй гэдгийг баталж чадаагүй ч байгаа гэдгийг нь бас л баталж чадаагүй байна, зарим эрдэмтэд баталлаа гэж ярьдаг ч хүмүүс түүнд нь итгэж үнэмшдэггүй. Тэгвэл сүнс байгаа гэдгийг батлах хамгийн том нотолгоо бол БӨӨ юм.
Хүн үхээд алга болдог гэж та бодно уу? Үгүй юм. Хүн үхээд бие нь газарт булагдсан ч сүнс нь оршсоор байдаг, орших оршихдоо бүр бүхий л ой санамж, дурсамж, оюун ухаантайгаа бас амьддаа шархдаж гэмтсэн бол сүнс нь ч гэсэн тэрхүү шарх, гэмтэлтэйгээ байсаар байдаг. Мөн сүнс эргэн хүн болж төрдөг, хүний ертөнцөд оршиж байх хугацаандаа буруу зөвийг тэнцүүхэн үйлдэж буян нь хараахан дүүрээгүй сүнс бол эргэн хүн болж төрнө, нүгэл их үйлдэж буруу үйл ихийг хийсэн бол тэр сүнсний зэрэг бууран эргэн төрөхдөө төрөл бууран ямар нэгэн амьтны төрөлд төрнө, амьтны адгийн төрөл аалзаас авахуулаад бүхий л төрлийн амьтан болж төрнө, харин амьд ахуйдаа буян их үйлдэж бурхан болсон бол тэр сүнс нөгөө ертөнцөд очихдоо эргэн хүн болж төрөхгүй, харин хүний төрлөөс дээшээ зэрэг ахиж онгод эсвэл том зиндааны сүнс болно. Бүр зарим нь төрлөө олохгүй тэнүүчилж хүний ертөнцөд холхин амьдарсаар байдаг. Энэ мэтчилэн сүнсний орших газар, эргэн төрөх төрөл нь өөр өөр байдаг. Сүнс бас зэрэг зиндаатай. Сүнс бас сайн муутай. Сүнс болгон бас өөр өөр. Яг л хүн хүн өөр байдаг шиг, ой мод урттай богинотой олон хүн сайнтай муутай байдаг шиг сайн муу сүнснүүд байдаг. Хамгийн чухал нь эдгээр сүнснүүд хүнд нөлөөлөх чадвартай байдаг.
ҮХЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ
Би, Чи, Та хүн бид хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхих нь тодорхой. Үхээд бие нь газарт булагдсаны дараа сүнс нь хаачих вэ? Хамгийн түрүүнд Тэнгэрийн Шүүлэгт орно. Эрлэг хаан гэж бид ярьдаг, Эрлэг хааны тухай үлгэр домог уншиж байсан ч энэ нь үнэхээр үлгэр гэж бодоол өнгөрдөг. Угаасаа ч шинжлэх ухаан, материалист үзлээр нэвт амьсгалсан бид юуны чинь Эрлэг хаан гэдэгт итгэх манатай. Гэтэл тэр Эрлэг хааны өмнө сүнснүүд шүүгддэг. Амьддаа хэр их нүгэл буян үйлдэж, буруу зөв үйлийг хэр хийсэн байна гэдгийг нь жинхэнэ шударгаар шүүдэг. Хамгийн шударга шүүх засаглал тэнд байна. Тэнгэрийн шүүлэгт ороод хаашаа явах нь тодорхой болно. Буян их үйлдсэн нь зэрэг, төрөл ахиж дээшилдэг бол бузар, нүгэл үйлдсэн нь зэрэг, төрөл буурч доошилдог. Маш шударга бөгөөд хамгийн оновчтой систем. Тэнгэрийн шүүлэг гэж байдаггүй байсан бол бүх юм замбараагаа алдахгүй юу.
Үхлийн дараах амьдрал, сүнсний тухай энэ үлгэр домог шиг балай юманд чинь хэн итгэхийн гэвэл нотолгоог нь одоо би хэлье.
БӨӨ
Би, Чи, Та хүн бид хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхих нь тодорхой. Тэгвэл хорвоог орхисон нэгэн нь амьд байгаа нэгэнтэйгээ уулзах арга чарга байдаг уу. Тийм арга байдаг. Тэр бол БӨӨ.
Сүнсний ертөнцийг хүний ертөнцтэй холбож байдаг хүмүүс буюу дамжуулагчдыг бөө, улаач гэдэг. Өөрөөр хэлбэл бөө бол "Сүнсийг биедээ залагч" юм.
Бөөгөөр буюу улаачаар дамжуулж бид нас барсан хүмүүсийнхээ сүнстэй уулзаж чаддаг. Та бид тэдгээр нас барсан хүмүүс амьд ахуйдаа ямар зан араншинтай байсан, ямар хүн байсан гэдгийг мэднэ шүү дээ. Тэгвэл тэр нас барсан хүний сүнс улаачийн биед орж ирсэн тохиолдолд амьд ахуйдаа ямар байсан тухайгаа бүгдийг хэлж ярьдаг, бүгдийг санадаг, бүх ой санамжтайгаа байдаг, үр хүүхдүүдээ үзээд уярч хайлан уйлдаг, сургааль зөвлөгөөгөө хэлдэг. Үр хүүхдүүддээ амьд ахуйдаа хэлж чадаагүй зүйлээ хэлдэг, алт нуусан бол хаана нууснаа хэлнэ. Ийм тохиолдлыг юу гэх вэ? Худал гэх үү?
Та өөрийгөө тавиад үзсэн ч болно. Хэдэн жилийн өмнө миний нэг танил бөө болсон бөгөөд түүний биед аав, өвөөгийнх нь сүнс орж ирдэг. Өвөөгөө өнгөрсний дараа хөөргийг нь хайгаад олоогүй манай найзад өвөө нь сүнс болж орж ирээд өөрийнхөө хөөргийг олж өгч байсан. Хөөрөг төдийгүй өөр олон зүйлээ цуглуулж, үр хүүхэддээ захиас сургаалиа хайрлан амьд ахуйдаа хэрэглэдэг байсан эд зүйлээ хэрэглэн яг өвөө нь буцаад амилсан юм шиг байдаг. Энэ мэт тохиолдлыг юу гэхэв?
Миний эмээ саяхан бурхны орныг зорьсон. Гэхдээ миний эмээ алга болоогүй. Эргээд үр хүүхэддээ хүн болж төрнө эсвэл сүнсэн биеэрээ хэзээ нэгэн цагт үр хүүхдээрээ, улаачаараа дамжуулан залрах нь тодорхой. Учир нь миний эмээ асар их буянтай хүн байсан. Ямар ч байсан эмээгийн маань сүнс төрөл доошлохгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Дахин уулзах л болно.
Тэгэхээр хүн нас бараад алга болдоггүй гэдгийг маш сайн санаж байх хэрэгтэй. Хүний сүнс эргээд үр хүүхдээ харж хандан, хамгаалж, хайрлаж энхрийлэн, тэтгэж явдаг. Тиймээс нас барагсдынхаа араас буян ихийг үйлдэж тэднийгээ баярлуулан, хүний хорвоод буруу үйлийг хийж тэднийхээ чихийг халууцуулахгүй зөв амьдарч явах нь чухал билээ.
Үргэлжлэл бий.
Дараагийн нийтлэлд:
БӨӨ БА БӨӨГ ГУТААГСАД
БӨӨ БА ШАШИН
АЯНГА УДГАНЫ ТУХАЙ
өгүүлэх болно.
Миний эмээ саяхан бурхны орныг зорьсон. Гэхдээ миний эмээ алга болоогүй. Эргээд үр хүүхэддээ хүн болж төрнө эсвэл сүнсэн биеэрээ хэзээ нэгэн цагт үр хүүхдээрээ, улаачаараа дамжуулан залрах нь тодорхой. Учир нь миний эмээ асар их буянтай хүн байсан. Ямар ч байсан эмээгийн маань сүнс төрөл доошлохгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Дахин уулзах л болно.
Тэгэхээр хүн нас бараад алга болдоггүй гэдгийг маш сайн санаж байх хэрэгтэй. Хүний сүнс эргээд үр хүүхдээ харж хандан, хамгаалж, хайрлаж энхрийлэн, тэтгэж явдаг. Тиймээс нас барагсдынхаа араас буян ихийг үйлдэж тэднийгээ баярлуулан, хүний хорвоод буруу үйлийг хийж тэднийхээ чихийг халууцуулахгүй зөв амьдарч явах нь чухал билээ.
Үргэлжлэл бий.
Дараагийн нийтлэлд:
БӨӨ БА БӨӨГ ГУТААГСАД
БӨӨ БА ШАШИН
АЯНГА УДГАНЫ ТУХАЙ
өгүүлэх болно.
Сайн байна уу. Таны нийтлэл их сайхан болжээ. Гэхдээ ингэж сайн нийтлэл бичдэг хүн гэхэд бага зэрэг үгийн алдаатайгаас гадна "Үхлийн дараах амьдрал" хэсэгт тодруулж асуумаар зүйл байна. Юу гэхээр "Эрлэг номун хаан"-ны шүүх нь маш шударга оновчтой систем гэлээ. Энэ нь яг ямар систем байдаг юм бол? Хэрэв бүгдийг л мэддэг /хамгийн шударга/ юм бол заавал шүүлгүйгээр шууд л дараачийн үедээ очиж болдоггүй юм уу?
ReplyDeleteСайн уу. Хүний наслах нас хэмжээ хязгаар нь цаанаасаа заагдчихсан байдаг байна. Хэнийг хэдэн нас хүрэхээр нь авахаа Эрлэгийн элчүүд мэддэг бөгөөд тэдэнд бидний замбын хэлээр бол ЛИСТ буюу жагсаалт байдаг гэсэн үг. Хүн бүхэн үхэх нь үнэн. Тиймээс түүний сүнс нь Эрлэгээр шүүгдэх нь үнэн юм. Эрлэгээр шүүгдэж байж там руу явахуу амьтан болох уу хүн болох уу эсвэл онгод болох уу ер нь хаашаа явах вэ гэдэг шийдэгддэг, эсвэл үртэсгүй үнсгүй болтол устгагдах уу гэдэг нь шийдэгддэг гэж ойлгодог. Эрлэг хааны хүний шүүх систем нь ямар байдаг, үнэлэх хэмжүүрийг нь би сайн мэдэхгүй, мэдэх ч нууц, хориотой байдаг байж магадгүй. Мөн үхээд шүүгдэхгүйгээр шууд дараагийн төрөлдөө орох боломжгүй гэж бодож байна. Гэхдээ би ямар харсан биш дээ. Онгодуудын хэлсэн үг, сургаалийг үндэслэж өөрийн төсөөлснөө бичсэн. Харин тодорхой зүйл гэвэл хүн буян үйлдэж, зөв амьдарч, сүнсээ гэгээрүүлснээр шүүлэг дээр очиход зэрэг нэмэгдэх нь тодорхой. Тэгэхээр СҮНСЭЭ ГЭГЭЭРҮҮЛЭХ бол нэг том шалгуур гэж ойлгож болно. Бас ЭРЛЭГ ХААН-ы охин нь Аянга удган тул сонирхсон асуултаа удганаас асуувал таньд хангалттай зөв хариулт өгч чадна гэж бодож байна. Эрлэгийн шүүлтийн системийн тухай Эрлэг Хаанаас өөрөөс нь асууж яагаад болохгүй гэж. Удганаас асуугаарай.
ReplyDelete1 ym sain oilgohgui bn hun uheed shuulged ordog gelee orood tam esvel amitan ergeed hun esvel ongod gsen enend zovhon Mongol humuus bid hamragdah uu busad gadaad humuus bas bid hun bolj torson gehleer omno gaigui uil hiisen gsen ug uu eniig sain oilgohgui bn helj ogch tuslaach
ReplyDeleteМонгол хүн биш дэлхийн бүх хүн, хүн төрөлхтөнд хамаатай. Амьтай болгон сүнстэй байдаг. Сүнс харин мөнх байдаг. Тухайн сүнс хэдэн ч төрлийг дамжсан байж болно.
ReplyDeleteАмьтнаас авахуулаад хүн болоод дараа нь онгод болтлоо яваад бас даалгавар биелүүлэхээр дахин хүн болж төрөх гэх мэтээр сүнс хүн эргэн төрж эргэлддэг. Зөвхөн Монгол хүн биш. Хүн бүр, амьтай болгонд энэ хуульд хамаарна.
Энэ бол байгалийн хууль. Нохой үхээд дараа төрөлдөө сүнс нь хүн болж төрж болно. Хүн үхээд эргээд төрөхдөө гэм нүгэл их үйлдсэн бол амьтан болж ч төрж болно.
Хүний төрөлд хамгийн ойрхон амьтанг нохой гэх юм билээ. Мөн амьтны төрөл бүрт Хаан амьтан байдаг бөгөөд жишээний Хэрээний хаан бол Цагаан өнгөтэй хэрээ байдаг байх жишээтэй. Амьтны хаан байж байгаад үхвэл шууд хүний төрөлд ордог.
Мөн хүний сүнс эргэн хүн болж төрөхдөө хаана ямар улс, бүр ямар айлд очих вэ гэдэг нь хүртэл нарийн хэмжүүртэй. Монголд хүн болж төрөхийн тулд тухайн сүнс хүн байхдаа маш их гавьяа байгуулсан байж, тодорхой шалгуурыг даван байж төрдөг. Учир нь Монгол бол Тэнгэрийн ивээлд байдаг орон. Сүнсийг хаана яаж төрөхийг хуваарилдаг систем Тэнгэрт бас байдаг бололтой.
Миний энэ яриад байгаа үлгэр шиг юмнууд бол Онгод буурлуудаас олж сонссон, уншиж мэдсэн зүйлүүдээс үндэслэн хийсэн дүгнэлт юм. Энгийн хүн итгэж хүлээж авахад тун хицүү тул тулгадаггүй.
Асуулт. Өөрийн тань бичсэн юм сайхан бөгөөд мэдээлэл мэдлэг хүнд өгөх нь тустай юм. Судалгаа баталгаа мэдээж хийж байгаа байх. Урдны миний сонсноор Монголчуудийн хөх толбо
ReplyDeleteЭрлэг хааны шийтгэлээр орсон түүнийг давж туулж гарч чадсан тэмдэг гэж зарим хөгчүүл хэлдэг, зарим нь монгол хүн хөх тэнгэрийн харъяанд хамаардаг учир тэнгэрийн тамга гэж хэлдэг. Үүнийг тодруулж өгнө үү. Бөөд цаана нь нууц байдаг гэдгийг Б.Содном Харын бөөгийн дуудлага гэдэгтээ харуулсан байдаг. Энэ таамаглал нь гадаад олон хэлээр орчуулагдан хэвлэгдсэн байдаг.
Хөх Толбоны тухай өөрийн сонсож мэдсэнээ хуваалцая. Хөх толбо бол Монголчуудын Тэнгэрийн үрс гэдгийн баталгаа. Тэнгэрийн үр гэхээр дээр харагдах Хөхрөгч огторгуй бус харин Тэнгэр Заяаны Тэнгэр буюу Мөнх Тэнгэр Эцгийн ивээл хайрыг хүртсэн хүмүүс.
ReplyDeleteХөх толботой төрдөг нь Тэнгэрийн ивээлээр дэлхий ээжийн хүйсийг хамгаалах заяатай төрсөн дайчин хүмүүс гэдгийг илэрхийлдэг. Монголчуудын Хөх толбонд гайхамшигт Мон Тобэ бодис агуулагддаг. Энэхүү бодисыг эрчимжүүлж чадвал Монгол хүн бүр ёстой хүн нэг бүр нь хосгүй авьяас зөн билигтэй гэдэг нь батлагдана. Хөх толбо төрөхөд байдаг ч явцын дунд алга болдог нь тэр толбо өөрт нь шингэсэн хэрэг гэж тайлбарладаг.
Ямартай ч энэхүү Хөх толбын тухай Алтан сударт бас өгүүлсэн бөгөөд Их Эзэн Хааны айлдсанаар энэ толбыг сэргээх идээ нь СҮҮ үг нь Тэнгэр Монгол Газар дуудлага юм. Мөн ямар тохиолдолд Монгол жинхэнэ Хөх Монгол болох вэ гэдгийг ч Алтан сударт өгүүлсэн нь бий. Таньд би Хөх гэж юу вэ гэсэн нэртэй Аянга удганы бичсэн нийтлэлийг уншихыг зөвлөж байна.
http://chinggis-udgan.blogspot.com/2011/12/blog-post_20.html
sn bn u? neg yum lavlah gesen yum. 99 tenger tus bur nertei baidag gej bi oilgood baidag yum. hervee tiim baidag bol tusiih ni nernuudiig ni medej boloh bolov u?
ReplyDeleteСайн сайн байна уу. Тиймээ 99 тэнгэр бүр өөрийн гэсэн нэртэй. Тэр нэрийг Аянга удган хэрхэн яаж хайж олж буулгасан тухайгөө өөрийн блогтоо бичсэн байгаа. Аянга удганы блогийг эхнээс нь тэвчээртэйгээр уншаарай.
ReplyDeleteТэнд бүх нэрийг нь нийтлээгүй ч удахгүй гарах бөөгийн номондоо нэрсийг нь оруулж юуны магад. Би бол бүгдийнх нь нэрийг мэдэхгүй юмаа.
sainuu
ReplyDeletehi.enen odriin mendiig hurgey.chingiss haan buuj irsen gej uu.minii sonsohiin chingiss haan buuj irh bolomj ugui,bsan ch ulaachiih ni bie zad tatna gej ikh olon ongoduudaas sonsoj bsan.odoo buuj irlee geed bga hudlaa shuu.chingiss haaniig buuj irsen gedegiig sonsood deedsuud maani yund tegj balchiruudiin tolgoigoor naadna ve gej hilegnej bna shuu.
ReplyDeleteдархад бөө блогийн Эрдэнэ зайран 3-р сарын 30 нп UB palaceд бөө мөргөл түүний тайлагдашгүй нууцад нэвтрэн лекц уншина тус уулзалт үнэ төлбөргүй бөгөөд бүх тэнгэр шүтлэгт монголчуудаа урьж байна. Тус уулзалтанд сүнс судлаач доктор Одгэрэл зурхайч Намсрай нар оролцоно. Олон олон мэдэхгүй асуултынхаа хариултыг олон хамтдаа ярилцаарай утас 99187987 89990018
ReplyDelete!!!!!!ASUULT: Sn bnuu asuult asuuh gsen umaa boo nar uhsen hunii sunsiig duudaj uulzuuldag shuu dee tgwel ter duudah gsn suns n toroloo olood hun bolj torson bol duudaj uulzaj bolku gsn uguu???
ReplyDelete!!!!!!ASUULT: Sn bnuu asuult asuuh gsen umaa boo nar uhsen hunii sunsiig duudaj uulzuuldag shuu dee tgwel ter duudah gsn suns n toroloo olood hun bolj torson bol duudaj uulzaj bolku gsn uguu???
ReplyDelete!!!!!!ASUULT: Sn bnuu asuult asuuh gsen umaa boo nar uhsen hunii sunsiig duudaj uulzuuldag shuu dee tgwel ter duudah gsn suns n toroloo olood hun bolj torson bol duudaj uulzaj bolku gsn uguu???
ReplyDelete