Blogger templates

2011-09-20

Бодлоо нэг сайхан уудлаатхий


Саяхан нэг танилтайгаа уулзаж жаахан буу халаваа. Би сүүлийн үед бөө судалдаг болоод байгаа гээл, Монголд бөө олноор төрж байгаа тухай тайлбарлаж, Эзэн Чингис хааны улаач бий, хаан хөрстөд бууж ирсэн тэгээд юу юу ярьсан хийснийг бага сага тайлбарлав.

Бөө мэддэггүй хүн нь байтугай бөө шүтлэгтэн, тэр бүү хэл зарим бөө нар өөрсдөө Эзэн Чингис хааны сүнс байдаг, тэр нь хүний биеэр дамжиж хөрстөд заларсан гэхэд юу яриад байгаа юм бэ гэж асуудаг. Тэр заншил ёсоор манай хүн миний ярьсанд итгэсэнгүй, харин инээж байна. Гэхдээ ор тас үгүйсгэж чадсангүй. Учир нь мэдэхгүй юмныхаа талаар дуугүй байсан нь дээр гэдэг миний баримтладаг зарчмыг манай хүн ч бас баримталдаг юм. Тиймээс цаг хугацаа л харуулах байх харж л байя гэдэг байгаа. Би ч гэсэн хараарай, хамтдаа харцгаая гэв.

Хамгийн гол нь манай хүн надаас асууж байна. За яахав Чингис хаан буусан байлаа гэж бодьё, тэгээд бид яах ёстой вэ? Хаан юу гэж айлдав? гэж асуув. Энэ асуултыг овоо хариуцлагатай нь асуудаг юм. Харин зарим нь Өө нээрээ юу ямар гоё вэ? Одоо Монгол суга хөгжинө дөө муусайн луйварчид авлигачдыг бүгдийг нь цааш харуулаад Монгол маань мандана гэх юм, харин зарим нь Чингис хаан ямархуу хүн бэ? Монголын Нууц Товчоо үнэн үү? гээд Нууц Товчоог үнэн зөвөөр нь дахиад бичүүлээд авах юмсан гэнэ. Зарим нэг нь үнэхээр Чингис хаан буусан юм бол энэ талаар дэлхий дахинд зарлан тунхаглаач, Телевиз радиод очиж ярилцлага өгөхгүй юмуу, Ийм мундаг хүн бууж ирснээс хойш бидэнд юу хийх яах ёстойг зааж өгөөд энэ болохоо байсан Монгол улсыг чинь ёстой сайхан болгож өгөөд, бүгдийг нь баян чинээлэг болгоод, эдийн засгийг нь суга өсгөөд Монголыг аймаар хөгжүүлээтхээсэй гэх юм.

Би энэ бүх асуултанд өөрийнхөөрөө хариулчаад дараа нь найзтайгаа буу халсан тухайгаа үргэлжлүүлээд бичье. Би Чингис хаантай уулзсан юм чинь бас огт уулзаагүй хүмүүсийн дэргэд илүү баримжаатай байгаа билээ./kk лаг онгиров/

Чингис хаан тэгээд юу гэж байна даа? /Надтай ярилцсан бүх хүн энийг асуусан/

Хаан буугаад юу айлдсаныг би ганц өгүүлбэр ганц үгээр илэрхийлэх ухаан дутсан тул Хааны айлдсан 3 айлтгалыг энэ асуултыг асуусан хүн бүрийг унш гэж зөвлөж байна. Хариулт нь тэнд бий. Тэнд дэндүү өргөн хүрээтэй, дэндүү их зүйл, дэндүү үнэн сургамж байгаа болохоор би тэднийг тайлбарлана гэвэл нэгд ухаан хүрэхгүй хоёрт их цаг хугацаа орно, бас олон зузаан ном болно. Тэр 3 айлтгал нь: 


Эдгээр айлтгалын агуулгын тухай товч өгүүлье. 

"Эзэн би эргэн ирлээ" хэмээх тэр айлтгалд Чингис Хаан хөрстөд буугаад: Ямар учраас буусан, ямар зорилготой ирсэн, юу хийх гэж байгаагаа мөн Монголчуудад яах ёстойг шүлэглэн сургамжилсан бий. Тэр айлтгалыг 2, 3хан цагийн дотор бичсэн гэхэд маш өргөн агуулгатай, утга төгөлдөр, яруу сайхан хамгийн гол нь бид өөрсдөөсөө ичиж нүүр улалзмаар үнэнийг өгүүлсэн байгаа юм. Хаан тэгээд юу гэж байна даа, бид яах ёстой юм бэ гэж надаас асуусан бүх хүн энийг унш. Заавал. Уншаагүй байж олон юм яриваа.

"Тэнгэрийн гэрэл" айлтгалд Мөнх Хөх Тэнгэр Монголыг ивээж Монголд хугацаа өгсөн байгааг хэлжээ. Энэ айлтгал бас л шүлэглэсэн хэлбэртэй. 2012 оны УИХ-ын сонгууль хүртэлх хугацааг Тэнгэр Монголчуудад өгсөн. Тэр хугацаанд ухаарч ойлгохгүй бол, өөрсдийгөө гэгээрүүлж, зөв хүнээ сонгохгүй бол Монголыг тэнгэрийн орон гэж найр тавихгүйгээр бусад улс шиг гамшигт нэрвүүлнэ, тэрнээс дор ч болгоно, мөхнө сөнөнө гэсэн утгыг тэр айлтгалаас харж болно. Үгүй мөхөөхгүй сөнөөхгүй юм байна, харин өөрсдөө мөхөж сөнөх тухай хэлсэн байна. 

"Эзэн Чингис хааны зарлиг" -т Монголд байгаа бүх бөө, тэдний онгод тэнгэрүүдэд буулгасан зарлиг агуулагдана. Бас шүлэглэсэн хэлбэртэй бөгөөд нэлээд урт, өргөн агуулга бүхий айлтгал. Бөө нарыг Тэнгэрийн зарлигийг дагаж өөрсдөө гэгээрэн, өрөөл бусад тойрон хүрээлэгчид, хамаатан саднаа үлгэрлэн басхүү тэднийгээ гэгээрэлд хөтлөх тухай, мөн олон олон отог овог гэгээрч, тэрхүү отог овгууд нийлж Монгол улсыг гэгээрүүлэх тухай зарлигдсан. Бөөгийн нэр хүндийг унагаагч худал тийрэн, бөөнцөрүүдтэй тэмцэж тэднийг устгахыг тушаасан. Мөн өөрөө тэр худал тийрэн сүнснүүдийг устгах ажлаа эхэлчихсэн байгаа гэдгээ хэлсэн байсан.

За дээрх 3 айлтгалыг зөвхөн товчхоныг нь хэллээ. Надаас энгийн асуулт асуугаад байсан хүмүүс энэ 3 айлтгалыг заавал уншаарай. 

За харин одоо найзтайгаа ярьсныгаа үргэлжлүүлье. Өө тэрнээс өмнө нэг хүнийг яриатхий. Тэнгэрийн гэрэл айлтгалд 2012 он хүртэл Монголчуудад хугацаа өгсөн, тэрнээс өмнө сэхээрч, гэгээр зөв хүнээ сонго гэсэн агуулга бий гэсэн чинь Зөв хүн сонгох гэж юу гэсэн үг юм бэ? Хүн бүр л өөрийн зөв гэж бодсон хүнээ сонгож байгаа ш дээ, буруу хүн сонгочихлоо гэж бодохгүй наадах чинь утгагүй үг байна гэв. Бас хүн бүр л зөв сонголт хий гэдэг, тийм мундаг юм бол тэрийг энийг сонго гээд жагсаалт гаргаад бидэнд өгчихөөч, тэр хүмүүсийг нь сонгоё, тэр гал холбоог тэр чигээр нь сонгочихьё л доо, тэгээд тэд нар Монголыг зөв удирдаад хөгжүүлчихэг л дээ гэв.  Тэр хүн сайн сонсож бай!!! Би хэдэн үг заавал хэлмээр байна. 

Зөв Сонголтын тухай

Монгол Орны нийгэм эдийн засгийн байдал гэж миний бичсэн нэг нийтлэл блог дээр бий. Тэрийг унш. Ямар ч улс орон улс шиг улс байхын тулд 3 шаардлага хангах ёстой гэж судлаачид үздэг. Шүтэж бишрээд байдаг шинжлэх ухаан өрнөдөд хөгжсөн өнөө Улс төрийн шинжлэх ухаан буюу "Political Science" чинь Улс орон байх 3 шаардлага шалгуурыг хүн ам, газар нутаг, засаг төр гээд хэлжээ. Шинжлэх ухаан ярьж Монгол ухаанаа үгүйсгэдэг хүмүүсээ улс орныг хөгжүүлж, залж чиглүүлэх зүйл нь төр гэж тэр шинжлэх ухаан чинь энд бас хэлээд байна. Харин тэр төрийг ажилуулдаг нь хүн. Тэр тусмаа бидний сонгодог УИХ-ын 76 гишүүн бол Монгол улсыг ард түмний нэрийн өмнөөс удирдан залж, хөгжүүлэх үүрэгтэй. Монгол улсын хөгжил тэр 76-аас бас нэлээд хамаарнаа даа. Тиймээс 76г зөв сонгож чадах юм бол бидэнд хичнээн хэрэгтэй вэ? Зөв сонголт хийнэ гэдэг маш чухал ач холбогдолтой, хариуцлагатай үйл. Гэтэл бид зөв хүнээ сонгосон, хүн бүр тус тусын зөв хүнээ сонгосон тэгээд хөгжиж байгаа юм хаана байна гэхийн. Зөв хүнээ сонгоод байхад хөгжихгүй байна гэдэг бол шал худлаа. Хэрэв хөгжихгүй байгаа юм бол буруу хүнээ сонгосон буруу удирдагчтай байна гэсэн үг. Хүн бүр дор бүрээ хичээх хэрэгтэй, улс орны хөгжил ганц төрөөс шалтгаалахгүй, дандаа төрийн ам харж суух юм өөрсдөө хөдөлмөрлө, өөрсдөө хичээ, өөрсдөө хөгжицгөө гэх үзэл байдаг бөгөөд энэ хэдийгээр үнэн боловч тэрнээс үнэн зүйл бол улс орны хөгжилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг үзүүлэх ёстой зүйл бол энэ төр, энэ төрийн бодлого юм. Том том компанууд улс орныг хөгжүүлдэг гэх юм бол тэр нь ч бас төрийн бодлогоор зохицуулагддаг, төр зохицуулдаг байх ёстой. Тэгэхээр бид тэр төрийг зөв ажилуулж, төрийг ажилуулж байгаа хүнээ зөв сонгох нь чухал.

Зөв сонголт гэдэг ийм чухал. Бид зөв хүнээ сонгосон, зөв сонголт гэж хүн бүр ярьдаг наадах чинь утгагүй гээд надтай мэтгэлцээд байсан хүн энийг сайн уншаад хариу бичнэ биз. Бас бид зөв хүнээ сонгож чадахгүй бол хэнийг сонгохыг хэлээд өг, жагсаалт гаргаад өгчих гэж бас надад хэлэв. Тэр жагсаалтыг гаргахын тулд өөрсдийгөө гэгээрүүлэх хэрэгтэй болжээ. Чухам энэ л Чингис хааны хөрстөд буугаад хэлсэн гол сургаал юм. Хаантай уулзахад хамгийн түрүүнд л ОЮУНАА ТЭЛ, ГЭГЭЭР, ТҮҮХЭЭ СУДАЛ гэж дахин дахин хэлсэн юмдаг. Тэгэхээр бид хэнийг зөв хүн бэ гэдгийг мэдэхийн тулд өөрсдийнхөө хувь заяанд хариуцлагатай хандаж мөнгө өгснийг нь биш хэн эх орноо гэсэн сэтгэлтэй, хэн ухаантай, хэн чадвартайд нь саналаа өгөх хэрэгтэй болж. Гэхдээ одоо байгаа 76 гишүүн бол ухаанаараа нэг их мулгуу хүмүүс биш, салбар салбартаа л амжилт гаргасан ухаантай хүмүүс гэж байгаа. Гэхдээ тэдэнд эх орноо гэсэн сэтгэл байхгүй. Улам л баяжихийг улам л хахууль авахыг хүсээд байна. Хаан байна тэр баримт хахууль авсныг нь чи харсан юмуу гэж надтай бас шөргөөцөлдөв. 

Би лавтай хэлнэ Эрдэс Баялаг эрчим хүчний сайд С.Зоригт гэдэг хүн нөхөн сонгуульд нэр дэвшихдээ мөнгө тараасныг баттай хэлнэ. Гэхдээ надад түүнийг шүүхэд өгчих баримт бичлэг алга, ер нь өгөөд ч нэмэргүй. Ер нь мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчиж байгааг нь баталгаажуулаад камераар аваад бүр зурагтаар олон нийтэд гаргаад байхад ч яадаг ч үгүй шүү дээ. Аргалаал өнгөрдөг. Улаан цайм Монголын бүх хүний өмнө зурагтаар сонгогчдоо намайг сонгоорой гээд мөнгө тарааж байсан Чойжилсүрэн ч билүү хэн билээ нэг хүн бас байгаа. Тэрийг зурагтаар үзсэн хүн байгаа л байх. Ийм л байна. Хууль засаг хог болжээ. Энэ тухай Чингис хааны айлтгалд бас бий. 

Хатуу чанга хаан төр хаачаав
Хамгаас эрхэм их Яса хаачаав
Сайн, муу нь холилдсон эдгээрт
Хууль засаг хэрэгтэй
Хурц ухаан шаардлагатай болжээ

Энэ мэтээр Хааны сургаальд өнөөгийн Монголын нийгэм, хүн ард, улс төр, эрх баригчид гээл бүгдийнх нь талаар айлдсан байна.

За тэгээд дээрх Хааны 3 айлтгалыг унш гэж хэлэх гэж л ийм нийтлэл бичлээ. Эдгээр айлтгалуудыг уншчихсан хүнтэй сайхан хөөрөлдөж болж байна.


 Эзэн Чингис хааны тухай илүү ихийг

https://www.facebook.com/groups/Chingis/ линкүүдээс авна уу.

1 comment:

  1. Улс төр,хамгийн дургүй хүрмээр бодол санааны голдирго.Би юу хүсэж байна вэ? Зүгээр л бодсон санасан зүйлээ хийхдээ хэнээс ч асуухгүй,зөвшөөрөл авахгүйгээр хийж,тэр ямар ч хууль тогтоомжинд харш биш байхад болмоор.Хууль нь хэн нэгэн надад халдсан байхад,хохирлыг үнэн зөвөөр тогтоож,тэгээд барагдуулдаг байх.Төрийн захиргааны ажилтангууд ДНБ ны нэг хүнд оногдох мөнгөө 12 сардаа хувааж цалинжихийг л хүсэж байна. Тэдний хийсэн ажлын үр дүн нь ДНБ биз дээ.Ингэвэл юу хийхээ мэддэг болоод ирэх байх.Өөрөө болон гэр бүлийн хүмүүс , хамаатан садан ашгийн үйл удирдан хийхийг хориглоход л болно.Иим л байх шив.Мэдлэг нимгэн хүн амархан шийдлээ,гүйцээ

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц