Blogger templates

2011-09-06

Аянга удганы тухай


Аянга удганы тухай надаас асуусан хүмүүст болон Хөх Монголчуудад зориулав.

Би блог дээрээ Аянга удганы тухай нэлээд олон бичлэг тавьсан. Их Эзэн Чингис хаан болоод Аттила хаан бусад өндөр өвөг дээдсүүд, мөн 101 тэнгэрийг биедээ буулгадаг энэхүү улаачтай би өөрийн биеэр уулзсан тул ийнхүү блогоороо дамжуулж үнэнийг олон хүнд хүргэхийг хичээж байгаа билээ.

Надаас маш олон хүн асууж байна. Тэд ихэвчлэн: 
Чингис хааныг буулгадаг гэдэг энэ удган юун хүн бэ? 
Үнэн юмуу? Нээрээ юу? Ямар хүн бэ? 
99 тэнгэрийг буулгана гэхээр юу гэсэн үг вэ? 
Ер нь юу болоод байнаа? гэж асуудаг. 

Өдөр болгон мэссэнжэрээ асаахаар надаас энэ талаар асуух хүмүүсийн асуултанд дарагдсаар ихэд завгүй болж заримтай нь ярилцаж чадахгүй байгаа тул энэ бүх асуултанд би одоо хариулъя.


1. Юуны өмнө Чингис хаан буусан уу гэдгийн хариултыг мэдэхийн тулд та бүгд өөрсдөө Аянга удганы блогийг анхааралтай уншина уу. Тэрхүү блогт 3, 4 өдөр унших их материал байгаа тул тэвчээр гарган эхнээс нь дуустал унш. Тэгж байж та Чингис хаан буусан уу, яг үнэн юмуу, энэ хорвоо дэлхий дээр юу болоод байна, удахгүй Монгол орныг юу хүлээж байгааг мэдэрч ойлгоно. Блогийг, бичсэн зүйлийг нь уншиж үзээгүй байж үнэн худал гэж дүгнэлт хийх нь хамгийн буруу. 

2. Чингис хааныг буулгадаг гээд бас нэг бөө яриад байна лээ, ер нь иймэрхүү дэл сул яриа зөндөө байдаг ш дээ гэж нэг хүн бас асуув. Тэгвэл тэр блогоо сайн судал, Тэр хүн юуг өгүүлж байна. Аянга удгантай харьцуулаад өөрийн оюун ухаанаараа тунгааж бод. Аль нь зөвийг аль нь бурууг хэлж байна, уншиж байж, оюун ухаанаа тэлж байж ойлгоно. Тэрнээс биш хааныг буулгасан гэх бүрт нь итгэж дагаж намираад эсвэл зөрж тас зүтгэд байх юм бол хэнд нь итгэх болж байна. Уншиж үзээд та Аянга удган бол Чингис хааныг буулгадаг 1000-д ганцхан төрөх алтан улаач болохыг мэдэх болно. 

Миний хувьд Эзэн Чингис хааныг буулгадаг гэж хэлэх өөр бөөтэй таарч явсангүй. Учир нь Тэнгэрийг дор Их Эзэн Хааны нэрийг барьж тэгж тоглох жинхэнэ бөө нэгээхэн ч үгүй. Бас Аянга удган л цорын ганц Их Хааны улаач болохыг бат итгэлтэй хэлнэ. Хэрэглэж байгаа хэнгэрэг, хуяг зэмсэггүй, түшээгүй буудаг, оюун санаагаараа онгодоо дуудаж биедээ оруулж чаддаг өндөр түвшний Тэнгэр бөө бол Аянга удган билээ.

Манукол Академийн Ерөнхийлөгч З.Бат-Отгон нэгэн лекцэндээ 3 түвшний бөө байдаг бөгөөд хамгийн өндөр түвшнийг бөөг Тэнгэр бөө гэдэг бөгөөд тэр бөө ямар ч хувцас, хуяггүйгээр хэнгэрэг дэлдэж, хуур татахгүй зөвхөн оюун санаагаараа онгодоо биедээ залж чаддаг гэж хэлж байсан. Тийм Тэнгэр бөө бол миний мэдэхийн Аянга удган. Би өөрийн нүдээр үзэж, гараар барьсан учраас бат итгэлтэй хэлнэ.

3. Уншиж үзээгүй байж үл итгэгсэд ус үзээгүй байж хормой шуухын үлгэр болов оо!!! Уншиж үзээгүйгээр итгэх эсвэл итгэхгүй байх дүгнэлт хийх нь тун утгагүй. Хамгийн зөв сонголт бол та Аянга удганы блог мөн номыг анхааралтай уншиж, өөрийн оюун ухаанаар шүүн тунгааж дүгнэлтээ гаргаарай.

Зарим нэг хүнд хандаж хэлэхэд би Аянга удганыг рекламдаагүй. Хөх Толбот Монгол хүний хувьд хийх ёстой үйлээ хийж байгаа болно. Мөн би л Аянга удгантай уулзаж үнэн мөнийг нь нүдээр үзэж, биеэр мэдэрсэн болохоор би энэ үнэнийг хүмүүст хүргэхийн төлөө зүтгэхгүй бол өөр хэн зүтгэх болж байна. Их Эзэн Чингис хааныг буулгадаг, Монголчуудын өндөр дээд удмынхан, хаад, хатдын сүнсийг өөрийн биедээ залдаг энэхүү улаач бол зөвхөн ганц отог овгийн төлөөх улаач биш, нийт Монголчуудын төлөөх Монголын улаач болно.

Аянга удган хэдийгээр хувь хүн мөн боловч Өндөр дээд хаадын удам, Тэнгэрийн улаач хүнийхээ хувьд Бүх Монголчуудад хамаарал бүхий хүн мөн.

Энэ хүний тухай, түүгээр дамжуулж Хөх Монгол арддаа хүргэж буй Тэнгэрийн болоод Эзэн Хаадын зарлиг, сургаалийг би цаашид дамжуулсаар, түгээсээр байх болно. Мөн хааны сургааль зарлигууд, Эзэн би эргэн ирлээ айлтгал, Тэнгэрийн гэрэл зэрэг айлтгалуудыг түгээсээр байх болно. Энэ үйл хэрэгт олон олон хүмүүсийн хүчин зүтгэл хэрэгтэй бөгөөд тэр хүмүүс маань эрчимтэйгээр цуглаж байгаад баяртай байна. Хөх Монголчууд бид хэдий чинээ эрт ойлгож ухамсарлана, төдий чинээ хурдан мандан бадрах зам нээгдэх юм.


4. Аянга удгантай яаж холбоо барих вэ?


http://www.facebook.com/groups/Chingis/ Энэ фэйсбүүк групээр холбогдож удганаас өөрөө асуулт асууж болно. Мөн Эзэн Хаан буун ирж сургаалиа айлдсаныг түмэнд хүргэх сэтгэл зорилго нэг, Тэнгэр үзэлт Хөх Монгол Хүмүүсийг энэ групт урьж байна.

5. Чингис хаан буусан л гээд байхын, Буусан юм бол бид тэгээд яах ёстой юм бэ? Хаан юу гэж айлдав?

Эзэн хаан бууж ирээд энэ замбативийнхнийг алж хядаад бүгдийг нь сэлэмдээд дуусгана гэсэнгүй. Харин хүн бүхнийг гэгээр, оюунаа тэл, түүхээ судал гэж сургасан.

Гэгээрэл гэдгийг бидний ойлгодгоос огт өөрөөр тайлбарласан. Ертөнц үзэгдлийн тухай дан ганц материалист ойлголтоосоо хальж СҮНС БАЙДАГ ГЭДЭГТ ИТГЭН, БҮХ ЮМ АМЬТАЙГ ТАНИН МЭДЭЖ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН, ДЭЭРЭЭС ТЭНГЭР ДООРООС ГАЗАР ДЭРГЭДЭЭС ӨВГӨД, ДЭЭДСҮҮД ЧИНЬ ХАРЖ БАЙГААГ МЭДЭЖ, ТЭНГЭРИЙН ДОР ЗӨВ АМЬДРАХ АРГА УХААН, МОНГОЛ АРГА УХААНД СУРАЛЦАХЫГ ЭЗЭН ХААН СУРГАСАН.

Тэрнээс биш Эзэн Чингис би буучихлаа, миний улаачид ирж мөргө, Аянга удганыг шүтэн бишир, намайг дага, би та нарын хаан надад үйлчил гэж огт хэлээгүй юм шүү. Тэрнээс гадна  элдэв янзын шашныхан шиг янз бүрийн утгагүй номлол айлдаагүй.

Гагцхүү Хөх Монголчууд бид нэгэн цагт дэлхийн талыг эзэлж мандан бадарч явсан нууцаас, дэлхийн түүхэн дэх хамгийн аюулгүй амар тайван дэлхий ертөнцийг бий болгосон арга барил, Монгол суу ухаанаас бидэнд сургаж байна. Монголчууд дэлхийн талыг дан ганц морь, сэлмийн хүчээр эзлээгүй, хамгийн гол нь оюун санааны хүч байсан гэдгийг хэлж байна.

Тухайн үеийн Монголчуудад овог отог бүрт бөө байжээ. Тэгэх тэгэхдээ одоогийн олон тийрэнтсэн бөө биш жинхэнэ өвөг дээдсээ буулгасан үнэхээр ид чадалтай бөө нар байж. Тэр бөө нарт өвөг дээдэс нь заларч үр хүүхэддээ зааж сургамжлан чиглүүлж байсан тул Монголчууд хүчирхэг байсан. Түүнийгээ дагаад Монгол хүн морь сэлмийг биш, хөрөнгө мөнгийг биш гагцхүү оюун ухааныг шүтэн биширч оюун ухаанаа хөгжүүлж зөв амьдрах арга барилд суралцан, Тэнгэр гэж байдаг, Сүнс гэж байдгийг бүгд мэдэн дэг жаягтай, зөв амьдарч байжээ.

Буруу үйл хийвэл тамд очихоо мэддэг, Үхээд бие нь булагдах ч сүнс нь байдаг гэдгийг мэддэг байсан учраас амьд байхдаа өөрийгөө гэгээрүүлж, зөв амьдрахад суралцдаг байжээ.

Гэтэл одоо байдал ямар байгаа билээ.
..............................................................................................................тайлбарлалтгүй.

Ийм л учраас Эзэн хаан буун заларч Хөх Монголын ардуудаа нойрноос сэрээн эртхэн ухаарахыг сануулж байна.

Та бидэнд өвөг дээдсүүд маань 2012 оны төрийн сонгууль хүртэлх хугацааг өгсөн. Энэ хүртэлх хугацаанд ухаарч, дээр хэлсэн гэгээрлийг ойлгохгүй аваас Буруу зөв гэлтгүй бүгдийг минь бут ниргэх цаг ирсэн шүү. Монголд байгалийн гамшиг болно.

Буруу үйл хийсэн нэгний үйлийг тэр буруутан нь үүрээд зогсохгүй зүгээр байсан ардууд ч бас давхар үүрэхийг санацгаа. Тиймд эртхэн ухамсарлаж газар шороогоо ухахаа больцгоо. Хужаа нарт худалдагдсан мунхаг эрх баригчидтай тэмцэцгээ, чадахгүй бол тэмцэж байгаа нэгнээ дэмж. Зөв хүнийг төрд гарга. Ходоодоор бүү саналаа өг. Монголоо гэсэн хүмүүс бидэнд хэрэгтэй.

Эс биелүүлвээс хэрхэхийг гагцхүү Тэнгэр мэдэх биз......


3 comments:

  1. tenger hvv bi coment bichsen bolohgvi bna lee yasn yum bol chinii blog eh goe shvv amijilt...... enech bas goe blog bna nadad tenger mongol gazar
    tenger mongol gazar
    tenger mongol gazar
    tenger mongol gazar
    tenger mongol gazar
    tenger mongol gazar
    tenger mongol gazar
    tenger mongol gazar
    tenger mongol gazar
    estoi goe yum bnle nadad surgamj bolj bna unshaad sonsood uilson shvv. oilgohgvi zarim hvnvvs haramsmar ted law unshaagvi bhoo.

    ReplyDelete
  2. Ийм сайт байдгийг саяханаас мэдлээ.Одоо бид хоцорсон болов уу яасан бол......

    ReplyDelete
  3. Энэ сайтыг саяханаас л мэдлээ. Их сайхан зүйлсийг оруулжээ. Цаашид оруулах нь гарцаагүй биз дээ.Бид нар тэр цаг хугацаанаас хоцорсон болов уу.....

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц