Youtube дээр ийм бичлэг тавигдсан бөгөөд хэн нэг нь монгол хадмал хийсэн байна. Хэн гэдэг хүн яриад байгааг нь ч мэдэх юм алга. Гэхдээ маш сонирхолтой бичлэг ажээ. Хэд хэдэн зүйл дээр санал нийлж бас заримтай нь санал нийлэхгүй байна.
1. Хятад Монголыг эзэлж биш худалдаж авч байна. Энэ үнэн. Монголыг энд mongolia биш mine goldia гэж ёжилсон нь угаасаа үнэн юм. Монгол бол зүгээр л асар их баялагтай газар нутаг. Тэнд Төр, ЗГ, ард түмэн гэж байсан ч ялгаа алга байхгүй байсан ч ялгаа алга болотой. Ялангуяа Хятадуудад. Тэд Монголыг тусгаар улс гэж үзэхээ болиод зүгээр л мөнгөөр л тусгаар тогтнолыг нь үгүй хийж эхэлж байна.
2. Зүүн Азийн бүс нутгийг хамгийн чухал бүс нутгийн нэг гэж хэлж байна. Энэ бас үнэн. Энд буурай хөгжилтэй орноос ганцхан Монгол л багтдаг. Тэгээд ч энэ Зүүн Азийн бүс нутаг газарзүйн нэршил гэхээсээ улс төрийн нэршил болж хувирсан бөгөөд Азид байхгүй АНУ гэх мэт улсууд ч Зүүн Азийн бүс нутаг дахь хүчтэй оролцогч, тоглогч орон болж байна.
3. Харин төгсгөлд нь Хятадын газрын зураг Монголыг үгүй болгож хуучин Хубилай хааны байгуулж байсан Юань гүрний газрын зурагтай адилхан болж байгааг харахад сэтгэл урагдмаар, бас түүх эсрэгээрээ давтагдаж байгаа юм шиг хачин харагдаж байна. Гэхдээ ийм дүгнэлт хийхэд хамаагүй эрт байгаа юм. Энд Оросын асуудлыг лектор дотроо сайн бодоогүй бололтой. За ямартай ч үзээд хүн бүр өөр өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз ээ.
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.