Авторитаризм ба Легитим шинж:
Авторитаризм нь тодорхой хэрэгслүүдийн хүрээнд буюу тэдгээр хэрэгслүүдийн тусламжтайгаар засаглалаа хэргэжүүлж байдаг. Харин зарим хүмүүс авторитаризм бол тэдгээр арга хэрэгслийг ашиглахгүй байсан ч үр өгөөжтэй гэж үздэг байна. Учир нь тэр хүмүүс улс төрийн өөрчлөлтөөс айдаг болгоомжилдог, эрх баригч лидерүүдээ хүндэтгэдэг, үгийг нь дагадаг, бас үзэл суртлын дэглэмийг хүлээн зөвшөөрдөг ажээ. Ямар нэгэн албадлагын арга хэрэгсэл ашигладаггүй авторитаризм нь засаглалын легитим шинжтэй байдаг. Заримд нь энэ санааг хүлээн зөвшөөөхөд хицүү байдаг байна. Ялангуяа Барууны Ардчилагчид авторитар систем болгонд хүмүүс засаглагчдынхаа унахыг хүлээж байдаг бөгөөд ардчилсан систем нэвтрүүлэх сонирхолтой байдаг хэмээн таамагладаг аж. Энэ таамаглал нь хэтрүүлэг юм. Авторитар дэглэм нь институтчлэгдсэн байдаг бөгөөд мөн аливаа ардчилсан систем шиг легитим шинж, тогтвортой байдал зэргийг агуулдаг. Макс Веберийн легитим шинжийн хэлбэрүүдийн тухай үзэл санаа дээрх үзлийг тайлбарлахад тус болно.
Авторитар систем нь хувь хүний буюу удирдагчийн онцгой чадвар болох харизматик эрх мэдэл дээр тулгуурладаг. Олон түмэн хүндэлдэг биширдэг лидерүүдээ маш хүчтэй дэмждэг байж болох юм. Тухайлбал: Мао Зэдун, Жозеф Сталин, Адольф Гитлер нарын жишээг дэрдаж болох юм. Легитим шинжийн иймэрхүү хэлбэр нь удирдагчийн залгамж халаа буюу засаглалыг өөрөөр хэлбэл авторитар системийг бий болгодог байна.
Өөр нэг хэлбэр нь уламжлалт эрх мэдэл дээр тулгуурлаж үүсдэг авторитар засаг юм. Тухайлбал Хойд Солонгосын 2-р Ким Жоны легитим шинж нь тухайн лидерийн харизматик шинж чанар дээр үндэслээд зогсоогүй бөгөөд Ким Жон нь Хойд Солонгосыг үндэслэгч Ким Суны хүү юм. Энэхүү уламжлалт залгамж бүхий эрх мэдэл нь тухайн удирдагчийн харикматик шинж чанараас ч илүүтэйгээр легитим шинжид нь нөлөөлдөг аж. Иймэрхүү уламжлалт эрх мэдэл дээр тулгуурласан авторитар дэглэм нь дундад Ази болон уламжлалт хаант ёс одоо болтол хүчтэй байдаг газруудад тогтох нь илүү түгээмэл байдаг.
Оновчтой эрх мэдэл дээр тулгуурладаг авторитар дэглэм бас байна. Энэхүү авторитар систем нь шинжлэх ухаан болон технократыг |үгчилбэл мэргэжлийн ур чадвараар засаглах| үндэс болгодог бөгөөд улс орныг удирдан залахад шинжлэх ухааны мэдлэгийг чухалчилж үздэг байна. Одоогийн байдлаар Ази, Латин америкийн улс орнууд мэргэжлийн ур чадварын дагуу засаглахыг гол болгодог үүгээрээ легитим шинжээ бүрдүүлдэг авторитар засагтай байгаа билээ. Эцэст нь хэлэхэд олон түмэнд ямарваа нэгэн засаглалын альтернатив буюу хоёрдогч хувилбар сонгоход хүрвэл авторитаризм магадгүй илүү хүлээн зөвшөөрөгдөж болох юм. Хэрвээ хүмүүс яагаад ардчилал хэрэгтэй байдаг, ардчилсан нийгмийг яагаад сонгосон тухай хязгаарлагдмал мэдлэгтэй тохиолдолд авторитар дэглэм нэлээд аятайхан харагдах болно.
Энэхүү өгүүлэлд зохиогч авторитаризм гэдгийг дэглэм талаас нь мөн улс төрийн систем, засаглал хэрэгжүүлэх арга гэдэг талаас нь тайлбарласан байна. Олонх хүний ойлгодгоор авторитар дэглэм нь харгис, дарангуйллын дэглэм биш харин тодорхой олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн легитим шинж бүхий дэглэм байж болдгийг мөн ардчилсан нийгэмд ч улс төрийн систем нь авторитар улс төрийн системийн легитим шинж болон бусад шинжиийг агуулдаг тухай санаа илэрхийлжээ. Энэ тухай тодорхой үндэслэлийг Авторитаризмын төрлүүд хэмээх дараагийн хэсэгт зохиогч мөн тайлбарласан байна.|
Авторитаризмын төрөл:
Авторитаризм нь олон шалтгаанаас болж үүсдэг бөгөөд засаглалаа хэрэгжүүлэхдээ айлгах сүрдүүлэх болон дэмжих хэрэгслийн аль альныг нь ашигладаг байна. УТШУ-ны эрдэмтэд Авторитаризмын онцлогийг засаглалыг хэрэгжүүлэх хүмүүс болон тэдний тоогоор нь онцолж ангилдаг байна. Хамгийн ерөнхий байдлаар Авторитаризм нь хувийн, цэргийн, 1 намын, бараг ардчилсан гэсэн 4 хэлбэрт ангилагдаж болох юм
- Хувь хүний шинжтэй Авторитаризм нь Харизматик шинж, Уламжлалт эрх мэдэл мөн засаглал гүйцэтгэх чадвар зэргийг агуулсан 1 хүчтэй лидер дээр үндэслэсэн байдаг.
- Цэргийн Авторитаризм нь бүх хяналт, удирдлагыг барьж чаддаг хүчтэй цэргийн хүчнийхний хүч хэрэглэх тусгай эрх буюу монополь дээр үндэслэдэг байна.
- 1 намын Авторитаризм нь хяналт болон дэмжлэгийн эх сурвалж нь өргөн хүрээний гишүүнчлэлээс бүрддэг корпоратист шинжтэй засаглал юм.
- Бараг Ардчилсан Авторитаризм нь ерөнхий бүтцийн хувьд ардчилсан засаглалын үндсэн бүтцийг агуулж байдаг бөгөөд харин тэдгээр бүтэц нь бүрэн институтчлэгдээгүй байдаг бөгөөд үүнийгээ анзаардаггүй байна.
Б.Мөнхгэрэл
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.