Blogger templates

2011-04-22

Либерал Ардчиллын эх нутаг Англи


Англи: Либерал Ардчиллын эх нутаг Орчин үеийн Ардчиллын эх үндэс нь 1215 оны Англи улстай холбоотой юм. Тэр үед Английн хаан Жонн |Түүхэнд John the LackLand буюу нутаггүй Жонн гэж алдаршсан| “Магна Карта” хэмээх баримтанд гарын үсэг зурсан бөгөөд энэхүү баримт бичиг нь хааны эрхийг хязгаарлахыг оролдсон, өөрөөр хэлбэл татвар ногдуулах, хураах, улсын төсөв батлах г.м асуудлыг хаан шийдвэрлэхдээ ноёд буюу язгууртан баронуудтай хэлэлцэж байгуулах ёстойг хуульчилсан нь хууль тогтоох байгууллагын эртний үндсийг тавьсан баримт болсон байна. “Магна Карта”-д тэмдэглэснээр бүх чөлөөт эрчүүд |тухайн үедээ зөвхөн язгууртнуудыг л ингэж ойлгодог байж| хууль батлах процесст оролцох хэрэгтэй гэж заасан нь иргэний эрхийн тухай үзэл санааны үндсийг тавьсан байна. “Магна Карта”-д ямар ч чөлөөт эр хүнийг тухайн газар нутагт хүчин төгөлдөр үйлчлэх хууль, эсвэл шүүхийн хууль ёсны шийдвэргүйгээр баривчлах, хорих,….эсвэл ямар нэг аргаар хор учруулж болохгүй гэжээ.
Хэдийгээр “Магна Карта”-д хаад ноёд эсвэл хувь хүний аль алины дээр хууль байх ёстой гэсэн зорилго чармайлт нь хязгаарлагдсан ч энэхүү баримт бичгийн үзэл санаа нь хэмжээт эрхт хаант төр тогтоох анхны алхам болжээ. Энэхүү үзэл баримтлал зуун зуунд өсөн дэвжиж, баяжсаар улс төрийн эрх бүхий олон нийтийн дэмжлэгийг авч ардчилсан практик болон өргөжжээ. Хааны засаглалыг өргөтгөх бэхжүүлэх тогтмол оролдлого хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч 1642 онд Англид Чарлз 1 хаан болон Парламентын хооронд иргэний дайн дэгдэн улмаар энэ нь эцэстээ Чарльзын үхэл буюу хаант засаглалын ялагдлаар төгсчээ. Англи дахь Ардчилал нь олон зууны турш хөгжиж баяжигдаж ирсэний үндсэн дээр үүсчээ. Британий Ардчиллын 1 содон тал нь олон жилийн зууны турш боловсрогдож ирсэн үйл явцын үр дүн бөгөөд одоо ч энэ орон албан ёсны бичмэл үндсэн хуульгүй билээ. Түүхэн баримт бичгүүд тухайлбал “Магна Карта”, 1689 оны “Эрхийн Тунхаг” болон өөр бусад иргэний эрх ба улс төрийн эрхийн тухай олон янзын баримт бичгүүд Британий Ардчиллыг ойлгохож судлахад тустай. Дэглэм тодорхойлох тодорхой бичмэл үндсэн хуулгүйгээр Ардчилал оршин байдаг нь гаднын хүний нүдээр харахад хачирхалтай санагддаг байна. Аль 1 газар Ардчилал тодрон хөгжөөгүй байхад Англи оронд анхлан “Ардчилал” цэцэглэн хөгжсөн гэж үзэж болох болов уу? Энэ үзэл санаа болон төрийн хөгжилтэй холбоотой хэдэн чухал баримтыг дурдая. Эрт үеэс дайн болон эртний улс төрийн байгууллага нягт холбоотой байж ирсэн бөгөөд тухайлбал Европт өөрсдийн баялаг, эрх мэдэл, эзэмшил газар нутгаа ихэсгэх зорилгоор дайны баатруудсзөрчил мөргөлдөөнтэй байсан тэр зуунд төр үүсчээ. Англи арлын орон байсан нь өөрийн улсаа батлан хамгаалах байдал нь газарзүйн хувьд таатай байдлыг бий болгосон байна. Англиас тусгаар бие даасан Европын олон улсуудаас газар нутаг, хил хязгаараа хамгаалахын тулд асар том хэмжээний буюу “том арми” шаардлагагүй байжээ. Албадлагын хүч хэрэглэх, албан татвар татахад зориулагдсан цэрэг мэдээж байсан байна. Английн газарзүйн байрлал нь эдийн засаг, олон улсын худалдаа хүчтэй хөгжих боломж олгосон бөгөөд гаалийн буюу боомтын татвар нь улсын орлогыг нэмэгдүүлэхэд тусалдаг байжээ. Олон улсын худалдаа болон усан онгоцны гаалийн боомтоос олдог орлого нь ард түмнээс албан хүчээр татвар авах явдлыг багасгасан байна. Дээрх хүчин зүйлүүдийн үр дүнд Англи нь хуурай газрын цэргийн том армигүйгээр гадаад дотоодын дайснуудаа дарахын зэрэгцээ цэргийн хүч ашиглаж хүчтэй төр байгуулах шаардлагагүй байж. Энэ нь эрх мэдлийн төвлөрөлт харьцангуй бага байх нөхцөл болж хувь хүний эрх, иргэний эрх ба эдийн засгийн эрх чөлөө бий болоход дэмжлэг болсон төдийгүй эцсийн бүлэгтээ Либерализмын үзэл санаа дүр төрхөө олоход хүргэсэн байна. Ийнхүү түүхэн явцад үүсч бий болсон хувь хүний эрх, эрч чөлөө болон хувийн өмч зэрэг нь тохиолдлын хэрэг байгаагүй юм.

Монгол Батцогтын Мөнхгэрэл

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц