Blogger templates

2011-04-24

Шүүмж 1: Стресс төрүүлдэг мэдээ ба Шаолин киноны тухай



Дуулин

Шүүмж 1: Стресс төрүүлдэг мэдээ ба Шаолин киноны тухай

Би уншсан нийтлэл, үзсэн кино болгоны талаар нийтлэл бичээд түүнийг шүүмжлээд байдаггүй. Үнэхээр хэрэгцээтэй гэж бодсон, хувь хүн хэсэг бүлэгт чиглэсэн биш нийт нийгэм, ард түмэнд бүгдэд нь хамааралтай, чухал асуудлууд дээр зориуд цаг гаргаж шүүмж бичдэг, мөн тэр талаар бичсэн хүмүүсийн нийтлэл дээр шүүмж бичдэг.
Монголын мэдээний хэд хэдэн том сайтууд болох gogo, news, shuud гэх мэт сайтууд их сонин. Өглөө босоод би gogo рүү заавал ордог бөгөө гого бас надад зориулаад заавал нэг хүний дургүй хүргэсэн, шал тэнэг, хүмүүсийн захиалгаар бичсэн, хүн ардыг мунхруулах гэсэн мэдээ найдвартай нэгийг тавьчихдаг юм. Тийм  мэдээг харахаар миний мэргэжлийн синдром яалт ч үгүй л хөдлөнө дөө. Учир нь орчин үед мэдээллийг ашиглаж улс төрчид, бизнесийнхэн, олгирхууд, харийнхан олон зүйлийг амжуулж чаддаг болж. Өөрөөр хэлбэл тэд мэдээллийг өөртөө хэрхэн яаж ашиглах вэ, тухайн мэдээ өөрийнх нь эсрэг байсан ч яаж эерэг болгож чадах вэ гэдэг дээр их чадварлаг болсон бололтой. Тэгээд ч орчин үеийн энэ түм буман үнэн худал нь мэдэгдэхгүй шар, хар, эрээн, олон өнгийн мэдээнүүдийг хүмүүс хараад аль нь үнэн зөв, алийг нь хүлээж авах ёстой, алийг нь хүлээж авах ёсгүй, алинд нь итгэх, итгэхгүй зэргээ мэдэхээ байчихдаг байна. Арга ч үгүй ийм олон мэдээгээр өдөр бүр завсаргүй бөмбөгдүүлж байгаа хойно. Ийм  нөхцөлд улс төр судлаачид ард түмэнд энэ олон өнгийн мэдээнээс үнэн бөгөөд хэрэгтэй мэдээг нь ялгаж өгдөг байх шаардлагатай. Учир нь ард түмэн бүгдээрээ улс төр судлаачид биш.


Монголын мэдээний сайтуудыг унших болгондоо би стресстэнэ гэдгээ мэддэг, тэгсэн мөртлөө уншдаг. Уул уурхай, улс төр, эдийн засаг, бүгд л болохоо байчихсан, эсвэл авлига хээл хахууль тэр өгсөн авсан, тэр ингэсэн тэгсэн гээл бөөн балиар сөрөг мэдээллүүд. Тийм мэдээ байгааг нь мэдсээр байж би уншдаг нь сонин санагдаж магадгүй. Миний оронд байсан хэн нэгэн хүн ийм мэдээ уншихын оронд Реал мадрид яасан бол хөлбөмбөг юу болж байгаа бол эсвэл шинэ дуу энэ тэрийг хайж интернэт ордог байх. Гэхдээ миний уншдаг энэ чиглэлийн мэдээнүүд угаасаа л ийм байдаг, нөгөө талаас Монголын орчин нөхцөл ч бас ийм байгаа болохоор улс төрийн болон энэ мэт чиглэлийн мэдээнүүдийн стресс төрүүлдэг шинж нь улам нэмэгдээд бүр л их стресс дагуулдаг болсон. Миний сонирхол, миний мэргэжил улс төр судлаач болохоор би хүссэн хүсээгүй улс төр уншдаг бөгөөд энэ сонирхол маань намайг стресстүүлдэг юм. Одоо яалтай ч билээ дээ, угийн ийм л хойно. Тэгээд  би сүүлийн үед стрэсс төрүүлэх мэдээ байнга уншихаа болиод хааяа нэг  энтэртайнмент, фанни мэдээ уншиж байя гэж бодоод кино үзэхээр шийдвээ. Кино ч бас миний хобби л доо. Тэгсэн Шаолин гээд нэг кино байнаа. Шаолинтой кинон дундуур кунфу, зодоон гоё гоё юм гарна гээл тухалж байгаад үзвээ. Уг нь би энэ киног үзэхдээ нөгөө стресс төрүүлдэг янз бүрийн мэдээнүүдээс зугтаж жаахан амрах, цагийг гайгүй хөгжилтэй өнгөрөөх гэж л үзсэн юм л даа. Гэтэл бишээ. Бас л улс төртэй холбогдож байна, гэхдээ би холбож бодоод байж ч магадгүй юм.
Тэр киног үзэх линк нь энэ байна. http://fun.now.mn/watch/movie/601.html Та бүгд хүсвэл энэ линкээр ороод үзэж болох юм. Ер нь миний нийтлэл жаахан ойлгомжгүй санагдвал тэр киног үзэхэд хангалттай. Та шууд л ойлгоно. Энэ кинонд Хятадын түүхийн нэгэн үе, /би аль үе гэдгийг нь сайн мэдэхгүй байна/-ийн дотоодын үймээн самуун, эрх баригчдын тухай, тэдний эвдрэлцэл, гадаадынхны бусармаг бодлого, энэ самууны дундах Шаолин сүм хийдийн бодлого зарчмын талаар өгүүлжээ. Хо генерал хэмээх нөхөр Хятадын олон хот тосгодыг эзэлж өөрийн эрхшээлдээ оруулаад байсан бөгөөд түүний зарчим нь харгис байх, бас ард түмнээ бодолгүй зөвхөн өөрийгөө бодох боловч авах юм нь улс орноо харийнханд худалдахгүй гэдэг дээр бат зогсдог нэгэн. Түүний туслах Цао түүнээс энэ бүх чанарыг нь хуулж авсан боловч хамгийн тэнэг нь улс орноо худалдахгүй байх гэдэг зарчмыг үл баримтлана. Цао Хо генералыг унагааж түүний орыг эзлэх бөгөөд энэ нь Монголд бол Энхбаярыг Хүрэлсэх унагаасантай ижил төстэй мэт санагдав. За энэ ч яахав. Хамгийн гол нь энэ киноноос авах юм нь Шаолины бодлого буюу эв нэгдэлтэй байх бодлого, алсын хараатай байх бодлого. Монголд яг л энэ дутагдаад байгаа юм.  Иргэний хөдөлгөөний нэр барьсан хэсэг нөхдүүд гарч ирчээд ЗГ, иргэд 2-ыг хооронд нь мөргөлдүүлэх гээд байгаа юмуу эсвэл Монголыг ардчилалтай гэж харуулах гээд байгаа юмуу яах гээд байгаан, нэг л их жагссан хүмүүс бас тэрнээс гадна үүнийгээ хаврын синдром гээд нэрлэчихнэ. Яах гээд байгаа юм бэ бүү мэд. Би тэр жагсаж байгаа хүмүүсийн буруутгамааргүй байна, тэд үнэхээр бухимдалтай байгаа бөгөөд тэдний чадах ганц зүйл нь жагсах юм чинь тэд жагсахаас өөр аргагүй бөгөөд, угаасаа ардчилсан нийгэмд жагсаал, тэмцэл заавал байдаг нь ном. Гэтэл тэр жагсаал цуглаан, тэмцлийн ард, эсвэл толгойд нь хэн байна вэ? Тэд магадгүй гадаадынхны Монголчуудыг талцуулах гэсэн бусармаг бодлогын нэгээхэн хэсэг болоод байгаагаа өөрсдөө ч мэдэлгүй жагсаад явж байж мэдэх юм. Шуудхан хэлье бүх Иргэний хөдөлгөөн биш юмаа гэхэд тэр Амлалт нэхэх ард түмний холбоо ч гэлүү нэг иргэний байгууллага сонгуулийн амлалтаа биелүүл гэж суулт энэ тэр зарлаж байсны цаана гадаадынхан бий, гадаадынханд худалдагдсан Монгол хүмүүс бий, Эх орноо харьд худалдсан монгол хүмүүс бий, тэд Монголынхоо эрх ашгийн төлөө гэж үнэхээр талбай дээр өлсөж суусан гэдэгт би лав итгэхгүй байна. Өө нээрээ тэд бол угаасаа хэзээ ч өлсөж чадахгүй бөгөөд харин энэ бузар хэрэгтээ Монголын төлөө гэсэн сэтгэлтэй жирийн ардын толгойг эргүүлж байгаад талбай дээр суулгасан байгаа. За яахав ээ өөр талаас харж үзье. Магадгүй ээ энэ хөдөлгөөн гадаадынхантай холбоогүй байлаа гэхэд энэ мэт асуудал дэвшүүлж байгаа хөдөлгөөнүүд эх орноо худалдсан нь найдвартай.  Би бүх иргэний хөдөлгөөнийг хэлээгүй шүү. Ер нь хөдөлгөөн гэхээсээ илүүтэй хөдөлгөөний бодлого тодорхойлж байгаа хэдхэн хүн л энэ бүхнийг хийж байгаа бөгөөд тэр хөдөлгөөний энгийн гишүүд бол зүгээр л толгой нь эргэчихсэн, толгойг нь эргүүлчихсэн хүмүүс байгаа.
Тийм бодлоготой жагсагчид УИХ, ЗГ, төрийн эрх мэдэлтнүүдийг шахамдуулсаар байгаад нөгөө тэнэг бэлэн мөнгө амалдаг сонгуулийн амлалтыг биелүүлэхээс аргагүй шахаанд оруулсан. Тэр ЗГ, УИХ нь ард түмнийхээ үгийг дагадаг сүрхий амьтад болоод сонгуулиар амалсан бэлэн мөнгөний амлалтаа заавал өгнө өө гэж хэлээд нөгөө байгалийн баялагаа тавиад туух гэрээнд гарын үсгээ зурсан даа хөөрхий, яг л тэр Өрнөдийнхөн, европынхны бодож байсан шиг төлөвлөгөө ёсоор болсон. Өөрөөр хэлбэл Шаолин кинон дээр гардаг шиг л юм болоод байна. Гадаадынхан Монголчуудыг ашиглаж, өөрсдийнхөө зорилгыг биелүүлж байна, Монгочуудаар нь монголчуудыг устгаж байна, бид харин үүнийг олж харахгүй хоорондоо л алалцаж байна, бие биенийгээ жийж, бүх л асуудлыг нэг нэгэн рүүгээ түлхэж  байна.
Шаолин киноноос харахад гадаадын хэсэг нөхдүүд л мань Хятадуудыг хооронд нь алалцуулаад байгаа харагддаг. Хятадууд нь хоорондоо алалцаж алалцаж бөөн юм болсоны дараа, олон хүний амь нас эд хөрөнгө, ард түмнээ гашуун зовлонд унагасныхаа дараа л бүгдийг ойлгож ухаардаг. Шал дэмий хоорондоо байлдаад байсан байна ш дээ гэдгээ. Тэрэнтэй адилхан Монголчууд маань ямар ч алсын хараагүй, Монгол төр маань ямар ч алтан аргамжаа, төрийн хар хайрцагны бодлого байхгүй өөр хоорондоо самуурч ард иргэдээ манан дунд хутгаж байх зуур харийнхны бодлого амжилттай хэрэгжсээр байна. /Би "Оюу Толойн тухай" гэсэн нийтлэлдээ энэ бодлогын талаар бас  бичсэн бөгөөд тэр нийтлэлийг уншвал Монголчууд яг Шаолин кинон дээр гардаг шиг байгааг харах болно/

Үргэлжлэл бий.

No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц