"Би 536 биш 1072 ширхэг хувьцаа эзэмшмээр байна"
Ийм нэртэй нийтлэл mongolnews.mn дээр нийтлэгдсэн байна. Дээрх линкээр ороод харж болно. Сүүлийн үед энэ талаар нэлээд их ярьж байна, миний хувьд хэдэн мэдээллийн сайтуудын л нийтэлсэн мэдээнүүдийг нь харсан төдий, гүн гүнзгий судлаад хүн амьтантай ярилцаад байсан юм алга, зав ч алга. Харин дээрх нийтлэлийг уншаад гэв гэнэт хэдэн үг хэлмээр санагдав. Тэр компанийн захирлуудад!
Алаагүй баавгай арьсыг сайхан хувааж байна гэж бодож болохгүй, алсан ч бай алаагүй ч бай, мөн энэ хувьцаа Монголын ард түмэнд эерэг үр дүн өгсөн ч бай өгөөгүй ч бай ийм нөхцөл байдалд Компануудын гаргаж байгаа авирт жаахан дургүй хүрээд бичиж байгаа юм.
Монгол улсын иргэн бүрт Эрдэнэс Таван Толгойн 536 ширхэг хувьцааг үнэгүй тарааж бас Монголын компануудад нийт хувьцааны 10 хувийг худалдаж авах болзолтойгоор тарааж өгнө гэсэн. Харин сүүлийн үед компануудад хувьцаа өгөлгүй оронд нь иргэддээ нэмж өгье гэсэн санаа яригдаад байгаа юм шиг байна. Энэ бол олонхид ашигтай хувилбар. Тэр компани, компанитай гээд байгаа хүмүүс бол ард түмэнтэйгээ харьцуулахад арай ч ядуурчаагүй байгаа хүмүүсийн хийдэг ажил шүү дээ. Тэгш, шударга хуваарилах хэрэгтэй. Хурган компанийн захирлууд энийг уншаад томорч болохгүй. Та нар гадаадынхыг шулж бий болоогүй, Монголын ард түмнийхээ буянаар, тэдний ачаар л хөл дээрээ босч үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Та нар өөрсөддөө биш Монголд мөнгө чирж ирдэг болсоныхоо дараа томор, монголчууддаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулж монголынхоо дотор л эргэлдэж, монголынхоо мөнгийг л монгол дотроо эргэлдүүлж байгаа ш дээ. Гадаадаас мөнгө оруулж ирдэг, гадагшаагаа чиглэдэг, монголоос мөнгө гаргах биш Монголд мөнгө оруулж ирдэг болчоод би улсын татварт мөнгө төлсөн, би хөдөлмөрөөрөө энэ компанийг босгосон гээд ард түмэнтэйгээ барьцаж заргалдаарай. Бас тэр компанууд энэ хувьцааны араас үхэн хатан гүйлдээд байхаа больмоор юм. Компани байгуулсан гэж байгаа бол амьдралаа тодорхой хэмжээгээр аваад явчихаж байгаа хүмүүс гэж мунхаг би ойлгоод байна л даа. Тэр хүмүүс улам л баяжих гээд зүтгээд байх юм. Хэрэгтэй зүйлийг хэрэгтэй хүмүүст нь л өгье л дөө. Цаана чинь өдрийнхөө хоолыг яая гэж бодсон Монголын өчнөөн мянган ядуу ардууд байна, хичнээн хичээгээд ч ядуурлаас гарч чадахгүй байна, хохь чинь тэд нар өөрсдөө ядуурсан юм ардчилсан нийгэмд хэн сүйхээтэй чадвартай нь баяждаг юм гэж хэлэх үү, үгүй хичнээн ардчилсан нийгэм ч хүн бүрт гарааны ижил тэгш нөхцлийг олгож чадахгүй, хэзээ ч шударга байж чаддаггүй, угаасаа тийм боломж ч байхүй. Тэд өөрийнхөө буруугаас болж ядуурсан гэхээсээ илүүтэй зүгээр л төрийн зөв бодлого дутагдсанаас болж ядуурсан нь их. Харин компанийн захирал, боссууд, агаа нараа та нар цаад хэдэн ядарсан ардтайгаа битгий барьц л даа. Та нар ч гэсэн иргэний хувьд хувьцаагаа авахгүй биш авна ш дээ. Цөөнхид биш олонхид ашигтай, хэсэг бүлэгт биш нийт Монголчуудад ашигтай хувилбарыг сонгох хэрэгтэй гэж бодож байна. Компануудад яагаад хувьцаа өгөх гээд байна вэ? гэдэг асуудлыг бас бодож үзэх ёстой. Хөл дээрээ босч байгаа компанийг дэмжих, ЖДҮ хөгжүүлэх гэх мэт санаа уг нь байгаа юм шиг байна. Ард түмний аж амьдрал дээшлээгүй одоо байгаа хэвээрээ байсан цагт Монголд үйлдвэрлэл хөгжинө гэдэг худлаа, учир нь үйлдвэрлэл үйлчилгээг чинь хүртэж байгаа хүмүүс, хэрэглэгчид, худалдан авагчид чинь бүгд л Монголчууд байгаа ш дээ, Харин үйлдэрлэл үйлчилгээ гадаадад зарж борлуулж байгаа компани, гадаадаас мөнгө, хөрөнгө оруулалт хийж байгаа тэр компанууд бол бас арай өөр хэрэг юм. Мөн би Монголын компануудыг ад үзэж, доошоо хийсэн зүйл байхгүй шүү, компануудад огт хувьцаа өгч болохгүй ч гэж хэлэхгүй, хувьцаа өгвөл магадгүй эерэг үр дүн авчирч, Монгол улсыг хөгжүүлэхэд нэгэн том түлхэц болохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ компанууд хувьцааны асуудал дээр иргэдтэй барьцана гэдэг бол утгагүй бөгөөд шал дэмий зүйл гэдгийг л илэрхийлмээр санагдсан юм. Ямар ч байсан олон хувилбарыг харьцуулж байж аль ард түмэнд ашигтайг сонгох хэрэгтэй, эрх баригчдад ашигтайг нь биш шүү. Ер нь энэ компануудад хувьцаа өгөхгүй бол эрх баригчид маань ирэх сонгуулиар санхүүжилтгүй болчих гээд, ард түмэндээ бас ахиухан хувьцаа өгөхгүй бол сонгуульд гарахгүй болчих гээд ацан шалаанд орчоод байгаа ч юм шиг. Аль ч нөхцөлд ард түмний, нийт олонхийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой.

Би 1072 хувьцаагаа авмаар байна. Өгөхгүй бол та нарыг сонгохгүй шүү.
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.