Бичсэн: Б.Мөнхгэрэл
Эрхэм хүн, сайн хүн гэсэн ойлголт жинхэнэ хайрын дунд орших орон зайгүй байдаг. Хэрвээ таны хайрт чинь таньд хайртай хүн минь гэхээсээ илүү "эрхэм хүн" гэж үнэлэгдэж эхэлвэл таны хайр сэтгэл хөрж эхэлсний эсвэл гал халуун үе нь унтарч эхэлсний шинж. Учир нь жинхэнэ галзуу дурлал, романтик хайр сэтгэлийн үед эрхэм хүн гэж үнэлэх, үнэлэгдэх боломж байдаггүй, байх ч ёсгүй аж. Хэн нэгэн хүнийг гомдоочих вий гэж бодсоноосоо болоод тэр хүнд сайн хандах эсвэл тэр хүнийг хайрлах нь түүнийг харин ч хамгийн ихээр гомдоож байгаа хэрэг юм.
Эрхэм хүн, сайн хүн гэсэн ойлголт жинхэнэ хайрын дунд орших орон зайгүй байдаг. Хэрвээ таны хайрт чинь таньд хайртай хүн минь гэхээсээ илүү "эрхэм хүн" гэж үнэлэгдэж эхэлвэл таны хайр сэтгэл хөрж эхэлсний эсвэл гал халуун үе нь унтарч эхэлсний шинж. Учир нь жинхэнэ галзуу дурлал, романтик хайр сэтгэлийн үед эрхэм хүн гэж үнэлэх, үнэлэгдэх боломж байдаггүй, байх ч ёсгүй аж. Хэн нэгэн хүнийг гомдоочих вий гэж бодсоноосоо болоод тэр хүнд сайн хандах эсвэл тэр хүнийг хайрлах нь түүнийг харин ч хамгийн ихээр гомдоож байгаа хэрэг юм.
Хайртай хүнтэйгээ халуун хөнжилдөө хамтдаа тэврэлдэн хэвтэж байхдаа хэлэлцдэг халуун дулаан, бас чин сэтгэлийн үгс тухайн үедээ худлаа байдаггүй бөгөөд харин цаг мөч улиран өнгөрөх тусам өөрчлөгдөж эхэлдэг. Би чамд хайртай, чамаас хэзээ ч салж чадахгүй, би чамгүйгээр хэзээ ч амьдарч чадахгүй гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлдэг тэр үе бол хайр дурлалын оргилсон, буцалсан үе байдаг бөгөөд ус буцалж уур болдог, орчлон хорвоогийн аливаа юм эхлэл, оргил, төгсгөл гэж байдгийн адил эдгээр үгс ч гэсэн цаг улирах тусам хувирч өөрчлөгддөг. Миний сэтгэл хөрсөн, одоо бид хэн хэн нь нэг нэгнээ гэх сэтгэлгүй болжээ гэдэг үгсийг халуун хөнжилдөө биш утасны цаанаас эсвэл сайндаа л ширээний ард сууж байгаад ярилцдаг тэр үе бол өнөөх оргилсон хайр хөрч эхэлсэн тэр үе юм.
Бас хос хоёрын нэг эсвэл хоёулаа энгэр зөрүүлэхээс татгалзаж эхлэх, дургүй болж эхлэх тэр мөч хайр дурлалын амьдрал том асуудалд орж эхэлсний шинж юм. Өнөөдөр ажил ихтэй байлаа, ядраад байна, намайг ойлго л доо, дараа болъё гэх мэт үгсийг хэлж эхлэх нь таны хайртай хүн өөр хүнтэй болсоны шинж тэмдэг аж. Мөн утсаа байнга биедээ авч явах, өөр хүнд үзүүлэхгүй, ялангуяа таниас их нууцалдаг бол бас л өөр хүнтэй болсоны шинж юм. Энэ бүхнийг та соргог мэдэрдэг байх хэрэгтэй. Энэ үе бол хайр сэтгэл хөрж эхэлсэн үе.
Эргээд дурсахад энэ хайр сэтгэлийн олон үе шатаас оргил үе нь хүний амьдралд олон тохиолдохгүй, тохиолдох ч боломжгүй, давтагдашгүй байдаг байна. Хүн дахин шинээр дурлах бүртээ өмнө авч байсан яг тэрхүү мэдрэмжээ авч чаддаггүй, харин ч өөр өөр мэдрэмжийг авдаг байна. Илүү сайхан эсвэл жаахан тиймэрхүү гэх мэт, ямар ч байсан өөр өөр мэдрэмжийг. Тиймээс дурлал бүхэн давтагдашгүй өөр өөр юм. Хүн дурлалаас дурлалд шилжих бүртээ ухаан, хашир сууж сүүлдээ олон цэнэглэсэн принтерийн хор шиг л болдог. Гэхдээ харамсах хэрэггүй. Хүмүүсийн хэлдгээр бид энэ хорвоод ганцхан л амьдарна. Энэ амьдралдаа үзэж туулах бүхнийгээ үзэж, дурлаж, түүнээсээ болж зовж мөн хайрлаж, хайрлуулж, хаягдаж, хаяж,гомдож, гомдоож бас алдаж онож байж л нэг амьдарсан шиг сэтгэгдэл төрдөг. Угаасаа л тэгж байж амьдарсан шиг болдог юм. Амьдрал ийм л болохоор сонирхолтой байдаг ажээ.
Хүний амьдралын нэгэн хэсэг зүгээр л дэргэдүүр өнгөрдөг, яг л автобус шиг.
Өнгөрснөөрөө биш одоогоороо амьдарч, амьдралын хором бүрээс таашаал, сайн сайхныг авч чаддаг чадвартай байх нь аз жаргалтай амьдрахын нэг нууц юм. Хүний шунал, сэтгэл хязгааргүй, одоо зорьж байгаадаа маргааш хүрэх тэр цагт дахиад өөр нэгийг бодно. Зөвхөн зорилгодоо хүрэх гэж, хүрсэнийхээ дараа л жаргах юм шиг битгий амьдар, зорилгодоо хүрэх гэж туулж байгаа зам, зовлон шаналал бүхнийгээ аз жаргал болгон хувиргаж түүнээсээ таашаал авч сураарай.
Сайхан үе байсан, түүнээс илүү сайхан үе таныг хүлээж байна. Хайр сэтгэл бүтэлгүйтэж хорвоо хөмөрчихсөн юм шиг л санагдах тэр үе хүн бүхэнд тохиолддог. Гэтэл тун удалгүй хорвоо дахиад хөмөрчихсөн юм шиг санагдаж эхлэнэ. Харин энэ удаад та шинээр дурлаж байгаа нь тэр юм. Амьдрал баян. Гэхдээ жинхэнэ хайраа олтлоо ийм үеийг олон туулдаг юм шүү. Тиймээс аз жаргалтай, инээмсэглэж амьдраарай.
АМЬДРАЛЫН ХОРОМ БҮРЭЭС ТААШААЛЫГ АВЧ БАЙ. ЗАЛУУ НАС МӨНХ БИШ.
Жич: Энэ миний бичсэн нийтлэл. Бас зөвхөн миний л үзэл бодол. Хэд хэдэн блог сайтууд дээр хэн нэгэн нь аваачаад тавьчихсан ар талд нь баахан муулж сайлсан юм байна лээ. Ер нь хүмүүн бид нар чинь гадаад төрхөөрөө адилгүй байдагтай адилхан дотоод ертөнц нь ч өөр өөр байдаг шүү дээ. Заавал
Б.Мөнхгэрэл
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.