Өмнөговь аймгийн Цогтцэций сум, шуугиан тариад байгаа Тавантолгойн орд газрын яг хажууханд Зургаантолгой гэдэг алмаазны маш баялаг орд газар нээсэн байна. Нутгийн ардууд нь Зургаантолгой орчим газрыг Шилтэй газар гэдэг байсан байна. Учир нь алмаазын илрэл зарим газарт хөрсөн дээр ил гялтаганан харагддаг аж. Уг орд газрыг Цогтцэций сумын гуравдугаар багийн иргэн Д.Дорж илрүүлжээ. Эхлээд тэрбээр архины шил хагалаад хаячихаж гээд нэг их тоомсорлоогүй байна. Харин зургаан настай охин нь аавдаа “Энэ бол бөгж хийдэг чулуу” гэж хэлж өгчээ.
Ийнхүү дэлхийд байхгүй баялаг илрүүлсэн Доржийн гэр бүлийнхэн Тавантолгой шиг “новширч” гадаадын оператори, хөрөнгө оруулагч зарлахгүй. Бас 538-хан бус шууд 500 сая төгрөг Монгол Улсынхаа иргэн бүрт өгнө гэж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан иргэн Доржид гавьяат уурхайчин цол олгох уу, эсвэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох уу гэдгээ шийдэж чадахгүй гацаанд ороод байгаа юм байна.
Одоо уг газрын лизенцийг иргэн Д.Доржийн гэр бүлийнхэн 100 хувь эзэмшиж байгаа. Тэд “Эрдэнэс зургаан толгой” компанидаа ажилтан авахаар зар гаргасан байна. Орд газар нь маш том учраас дор хаяж 10 мянган хүн ажиллуулна гэж байгаа. Үүнд ямар нэгэн мэргэжил боловсрол шаардахгүй, хамгийн гол нь монгол, бүр хамгийн гол нь үнэнч шударга итгэлтэй хүн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Сарын цалин нь зургаан сая төгрөгөөс дээш. Гол нь хаа сайгүй хөглөрөн хэвтэж байгаа алмаазуудыг түүж цуглуулах хэрэгтэй. Бас говьд ус ховор учир ус зөөгч ажилд авна. Ялангуяа өөрийнхөө 40-ийн бидонтойгоо ирэх юм бол бүр ч өндөр цалин өгөх юм байна. Ажилтнуудыг дөрөвдүгээр сарын 01-нд Моннис компанийн байрны 31 дүгээр давхарт бүртгэж байна. Хамгийн гол нь зөвхөн дөрөвдүгээр сарын 1-нд л бүртгэнэ гэдгийг анхаараарай. Дөрөвдүгээр сарын 1.
Та дөрөвдүгээр сарын 1-ны шоглоом хийлээ гэж бүү бухимдаарай. Монголчууд тэртэй тэргүй баян, дэлхийг гайхуулахаар баялаг ордуудтай. Цаашдаа ч улам их орд газар илрүүлэх болно. Тэгээд ч монгол хүн өөрөө үнэт баялаг. Монгол Улс хөгжин цэцэглэж, монгол хүн болгон мэдлэг боловсролоо дээшлүүлэн зургаан сая бүү хэл төгрөгийн цалинтай болох боломжтой шүү дээ.
А.ТУЯА
Ene kompanitai yaj xolboo yarix be
ReplyDelete