Blogger templates

2011-04-20

Америк эрчvvдийн бие биедээ хэлэх дуртай vгсийн нэг бол “Don’t Shit Where You Eat!” гэдэг vг юм

Бичсэн: Хэн бичсэнийг нь мэдэхгүй/ гэхдээ жаахан бүдүүлэг үг хэрэглэсэн байна лээ. Илэрхийлэх арга нь жаахан тиймэрхүү юм байлээ шүү.

Америк эрчvvдийн бие биедээ хэлэх дуртай vгсийн нэг бол “Don’t Shit Where You Eat!” гэдэг vг юм. Яг vгчилээд Монголоор орчуулах юм бол “Хоолоо иддэг газраа битгий баа” гэсэн vг юмуу даа. Цаад нарын утга нь бол ойлгоход их хялбар. Хамт ажилдаг хvvхнvvдээсээ холхон яв л гэж хэлээд байгаа юм. Єнєєдєр ямар ч нийгмийн ихэнх боловсролтой гишvvд голцуу vйлчилгээний тєрлийн ажил эрхэлж байна. Хорь гучин жилийн ємнєх шиг гадаа гарч євс ногоо зулгаадаг ч юмуу, хонь мал хариулах, газар шороо ухах зэрэг ажилууд ховордоод бас тийм ажлыг хэр баргын хvмvvс тоож хийхээ байсныг та нар анзаарч байна уу ингэхэд.
Иймэрхvv хар ажил цаашдаа алга болохгvй нь мэдээж л дээ гэхдээ ийм ажил хийдэг хvмvvсйин тоо улам л цєєрєх болно. Харин оронд нь ямар нэгэн єрєє тасалгаанд ямбалж утас шєрмєс, компьютерєєр холбогдон, и-майл ийш тийшээ чулуудсан шиг суудаг ажилууд улам моодонд орох болно.Энэ юу гэсэн vг вэ гэхээр єглєє найман цагаас эхлээд оройны тав зургаа хvртэл хvмvvс нэг газар, нэг барилга дотор, тэр битгий хэл нэг єрєєнд олуулаа бvтэн єдрийг хамт ажиллаж байна гэсэн нэрэн доор єнгєрєєж байна гэсэн vг. Бvр яг сайн ярих юм бол эрчvvд бид хамт амьдардаг гэрийнхнээсээ илvv цуг ажиллаж байгаа хvмvvстэйгээ амьдралынхаа ихэнх хэсгийг хамт єнгєрєєж байна.
Бодоод vз л дээ. Чи єдєрт 8-9 цаг ажил хийнэ. Ажилдаа ирж очих гэж дор хаяж 1-2 цаг vрнэ. Гэртээ ирээд хоол цайгаа идэж уугаад ТВ vзсээр байтал унтах болно. Хvн болгон дор хаяж 8 цаг унтдаг гэхэд цаана нь vнэхээр єєр хvмvvстэй єнгєрєєх цаг бас боломж ихэнх ажил хєдєлмєр эрхэлдэг эрчvvдэд гарахгvй байгаа нь харагдаж байгаа биз дээ. Хэрвээ чи авгайтай бол єдєр болгон найм есєн цагыг нэг єрєєнд авгайтайгаа хамт єнгєрєєнє гэж vнэхээр ховор харин хамт ажилдаг нягтлан хvvхэнтэй тэр цагыг хамт єнгєрєєх бол ёстой юу ч биш юм.

Хvн гэж амьтан бас тэгж байгаад яг цагаа тулахаар хєгийн романтик пиздакууд. Нєгєє єдєр болгон хамт ажиллаж 8-9 цагыг цуг єнгєрєєдєг матар хvvхэн чинь хэдэн сарын дараа ихэнх эрчvvдэд ёстой хаа ч байхгvй царайлаг хvvхэн шиг харагдаад ирнэ. Нєгєє дасч дураткана гэдэг нь тэр юм. За тэгээд эрчvvд хааяа хааяа жоохон болох болохгvй vг нєгєє хvvхэндээ хаяад эхэлнээ болоогvй. Чи оройд юу хийдэг вэ ч гэх шиг. Хааяа хоюулаа гарч жоохон юм олж ууяа гээд хэлчихвэл алваа ч гэх шиг. Тэгж байтал нєгєє хамт ажилдаг хvvхэн чинь чамд зовлонгоо яриад эхэлнэ. Манай нөхөр намайг хардаж зодоод зvгээр байлгадаггvй ч гэх юмуу эсвэл чамайг явуулаад чи нээрээ дажгvй залуу шvv гэж шааснаа санаа алддаг ч юмуу. Хэрвээ би хvнтэй суугаагvй байсан бол “Чи Бид Хоёр” ч гэх шиг.
Иймэрхvv тэнэг арга мэхэнд эрчvvд бид дороо хуурагдана. Нєгєє яриад байдаг муу нєхєр бас эсвэл найз залуугаас нь дээр болох гэж ажил дээрээ бєєн жvжиг тоглоод эхэлнэ. Алдартай Шекспир гэгч гарын бичсэн “Отелло” болон “Ромео бас Жулиет” гэдэг хоёр жvжгийг хооронд нь хольж байгаад л эрчvvд бид єєрсдєє гол дvрд нь тоглоно. Ухаандаа лаг хvн болж харагдаад ємдийг нь тайлж шаах гэж оролдоод байгаа нь тэр юм шvv дээ.
Ажил гэдэг бол эрчvvд бидний хоолоо олж иддэг ганц vvсвэр. Хэрэв чи нэг гайгvй албан газар ажилдаг байлаа гэхэд цаашаа ахиж дэвшээд цалин мєнгєє нэмvvлж єшєє их пиво худалдан авч уух чадвараа нэмэхээ бодно. Тэрнээс биш хямдхан ал олж гєрнє гэсэн ойлголт ажил дээр бол огт байж болохгvй зvйл. Ямар Халхын хvvхэн мундсан биш хамт ажилдаг хvvхнvvдээсээ л хол явах хэрэгтэй. Үvнээс цааш ярих юм бол их юм бий. Зvгээр битгий хамт ажилдаг хvvхнvvдийн мэхэнд хууртагдана л гэж эрчvvдэдээ энд захъя!

1 comment:

  1. Монгол хэлэнд бол Цээлийн уснаас загас бүү барь гэж үг байдаг.

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц