Дуулин
Монголын мэдээнийг томоохон сайтуудын нэг gogo.mn дээр Тээврийн замыг хааснаар Монголын салбарын эдийн засаг “хаагдав” http://news.gogo.mn/r/86596 гэсэн нэг нийтлэл тавигдсан байна. Тэрхүү тээврийн зам гээд байгаа зам нь Монголын нүүрсийг Тавантолгойгоос хямдхан үнээр Хужаа руу зөөдөг 245 км зам бөгөөд энэ замаар өдөр шөнөгүй 24/7 гэсэн циклтэйгээр 20 км-ын урт цуваа үүсгэн 120 тоннын даацтай аварга машинууд аль болох их нүүрсийг аль болох хурдан хугацаанд гялс зөөгөөд дуусгая гэсэн зорилготой явдаг юм. Зам ч гэж бүр авах юмгүй болсон байналээ. Хүн амьтан тэнд амьдрахын аргагүй, юун Японы цунами Монгол дахь цунами тэнд байна гэж Гамшгийн эсрэг үндэсний төвийн http://mnsos.com/?p=783 сайт дээр бичлэгтэй юутай хээтэй нь тавьсан байгааг та бүхэн заавал хараарай. Үнэндээ гамшиг хаана байна гэвэл, Таван Толгойн тэр зам дээр л байгааг тэр видеоноос харж болно. Аз болж энэ замыг 2011 оны 4 сарын 19-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар хамтарч хаасан бөгөөд шалтгаан нь замын чанар муудсантай холбоотой бөгөөд тэрхүү зам дээр зам тээврийн осол нийт 31 удаа гарч 23 хүн амиа алдсаны 20 нь Монголын иргэн байсан юм. Ийм гамшгийн байдалтай замыг хаасан нь дээр байсан юм. Гэтэл хаагаад удаагүй байхад gogo.mn дээр Тээврийн замыг хааснаар Монголын салбарын эдийн засаг “хаагдав” гэсэн ийм нийтлэл гарчээ. Бодвол захиалгат хийтлэл бололтой.
1. Хятад руу нүүрсээ боловсруулаагүй хамаагүй хямдхан өгчөөд
2. Тэндэхийн замыг, байгаль орчныг, экологийг гамшиг болгож хүн амьдрахын аргагүй болгож хаячихаад
3. Бас Монголын 20 иргэнийг алчихаад байхад
Монгол эдийн засгийн хувьд алдагдалд орж байна гэсэн нийтлэл бичиж байгаа хүн бол Монгол хүн биш юм. Монгол нүүрсээ үг дуугүй л гадаадынханд зараал, экспортлоол, мөнгө олоол байвал бусад нь ямар ч хамаагүй юм биз дээ. Харамсмаар юм. Хэсэг хугацаанд Монголын нүүрс экспортолсноос олдог байсан ашиг орлого нь буурна л биз, тэглээ гээд бидэнд сүртэй алдаад байх зүйл байхгүй л болов уу, харин хаагаагүй байснаараа бид экологоо алдаж мэднэ. Мөн Хятад руу явуулаагүй нүүрс чинь байдгаараа л байж байна шүү дээ, тэрийгээ дараа зарж болно, магадгүй илүү өндөр үнээр. Тэгээд ч тийм их нүүрс гаргаж тийм их ашиг олж байгаа Хятадууд ядаж тэр нүүрсээ Монголын хөрсийг эвдэж сүйдлэхгүй зөөчих стандартын зам баричих мөнгө гаргах хэрэгтэй ш дээ. Мэдээж тэд өөрсдөө хүсэхгүй л дээ, гэхдээ бид шахаж өгөх хэрэгтэй.
Энэ замыг яагаад хаасан тухай албаны хүмүүсээс тодруулахад:
Эрдэс баялаг эрчим хүчний сайд Зоригт: Өмнөговиос нүүрсний тээвэрлэлт явуулж байгаа замыг хаах шийдвэрийг өмнө нь бид хэд, хэдэн удаа тавьж байсан. Хааж ч үзсэн, хаагаад холбогдох стандартынх нь дагуу барьсан авто зам барих ажил эрчимтэй явж байна. Авто зам ашиглалт оронгуут тээвэрлэлт эхэлнэ. Авто замын газраас энэ удаад ямар шалтгаанаар тээвэрлэлтийг хаасан бэ гэдгийг бид албан ёсоор тодруулна.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга:
Замаа тавиад тээвэрлэлтээ хий гэсэн шаардлага тавьсан, тэд мөнгөтэй учраас ухамсраараа ойлгох ёстой. Орлого олж байгаа бол орон нутагт нь дэд бүтэц байгуулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь хяналт тавих ёстой. Бид зам хаасан шийдвэртээ бат зогсоно.
Зоригт сайд гэдэг хүнийг би хувьдаа огт үнэлдэггүй. Түүний талаар би нийтлэл бичсэн ч болж байна, гэхдээ шал дэмий юманд цаг зарцуулаад яахав дээ, олон түмэн хэн гэдгийг нь тэртээ тэргүй мэдэж байгаа хойно. Харин Баттулга сайдыг маш зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Мөнгө биш эх орноо, хэсэг бүлгийн эрх ашиг биш Монголын эрх ашгийг бодсон эх оронч сэтгэлтэй хүн иймэрхүү шийдвэр гаргадаг юм гэж зарим нэг хуягласан толгойтой, толгойд нь юу ч чихээд юм орохоо байсан мөнгө, хувийн эрх ашгаас өөр зүйл харахаа байсан хүмүүст бас тэр нийтлэлийг бичсэн Төгсөө гэдэг сэтгүүлчид хэлье. Би уг нь Монгол хүний саруул ухаанд итгэдэг.
Мөнх ногоон амьдрал ТББ-ийн тэргүүн Х.Алтанцацралт: “Ажлаа хийж чаддаггүй төрийн гурван өндөрлөгт долоон шаардлага хүргүүллээ. Миний хувьд иргэний нийгмийг төлөөлж Тавантолгой явчихаад ирсэн. Байдал иргэдийн төсөөлж байснаас 100 хувь эсрэг байна. Тэнд хятадын ноёрхол тогтож, хүн амьдрах нь битий хэл амьтан ч амьдарч чадахааргүй нөхцөл үүссэн байна. Хятадын ганц модны боомт, Монголын гашуун сухайтын боомт хоёр өдөр шөнө шиг ялгаатай байсан. Ганц нүүрсний зам хаахаас гадна нөхөн сэргээлт хийхийг бид шаардах болно. Дээр нь хэлэхэд байгальтай холбоотой бүх мэдээллийн талаар хэвлэн нийтлэх эрхийг хааж байна. Бид Таван толгой явах саналыг Монголын бүх телевизэд гаргасан . Ганцхан tv9- л зөвшөөрсөн. Энэ юуг харуулаад байна гэхээр тэр газрууд Монголын хэвлэл мэдээллийг худалдаад авчихжээ. Гэрээ байгуулаад л эсрэг мэдээлэл гаргахгүй байх арга хэмжээ авчихаж.
ReplyDeleteБ.Сүрэн: Байгаль орчин говийн хамгийн “халуун” асуудал болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Говийн эмзэг хөрсийг хага яран, эргэн тойронд нүүр нүдгүй манарах тоос шороон дундуур эх орны минь баялгийг тээн урд хөршийг зорих машин цувааг хараад зүрх нь шимширдэггүй монгол хүн гэж байдаггүй биз. Үнэхээр ч ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол атомын бөмбөгөнд сүйрсэнтэй дүйх гамшиг говьд нүүрлээд байсан нь үнэн. Тэгэхдээ өчнөөн жил талхлуулчихаад хоёрхон сарын дараа ашиглалтад орох замыг нь хүлээлгүй гэнэт хаасан нь ардаа ямар нэгэн санаа агуулаагүй байгаасай л гэж найдъя. Монголчууд бид сайныг бодож хийсэн зүйлээ өөрсдөө муухайгаар ашиглаад бүр дордуулдаг жишээ олон бий. Арын хаалга, авилга цэцэглээд ард нь улс авсан татвар ч үгүй үлдэхгүй л бол эх орныхоо байгалийн төлөө хийсэн энэ алхмыг дэмжихгүй хүн ховор биз.
ReplyDelete