Blogger templates

2011-04-20

Одко. Би явлаа /шүлэг, сонсох, татах/


Бичсэн: Одко

Намайгаа уучлаарай чи минь, би явлаа
Үнэнч сэтгэлийн чинь тэр хайрыг 
Үзэн ядалт болгон хувиргамааргүй байна
Үнэхээр надад хицүү байсан ч 
Үнэндээ өөр арга даанч алга

Хэн ч хүрээгүй ариухан чамайгаа
Хэнздүүлж орхиод би явлаа ч
Хэнийх ч болоогүй цэцэгхэн чамайгаа
Хэнэггүйхэн тасалж яасан ч би зүрхлэхгүй

Дундуураа дүүргэх гэж хүмүүс бие биендээ дурладаг ч гэлээ
Дутуугаа нөхөх гэж хүмүүс нэг нэгнээ хайрладаг ч гэлээ
Сэтгэлийг чинь зугаа болгож даанч би зүрхлэхгүй нь
Хайрыг чинь тоглоом болгож даанч би чадахгүй нь

Өнгөрсөн шөнийн зүүдэндээ хар дарсныг чинь би мэдэж байна, аргагүй дээ
Өглөө чамайгаа сэрэхэд чинь би байхгүй байх учраас
Зүүн нүдний чинь зовхи доошоо татсаныг би мэдэж байна, тэгэлгүй дээ
Зовхийг чинь би харахыг хүсээгүйдээ, чимээгүйхэн холдсон учраас

Насаараа чи надад гомдож явснаас
Хэсэгтээ л намайгаа үзэн ядаж явсан нь дээр биз дээ
Хожмын нэгэн өдөр чи намайгаа санахад
Харамсал болон бүү хувираасай даа
Намайгаа уучлаарай чи минь

Эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ гэж үлгэр эхэлдэг шиг
Бүтээгүй ч гэсэн бидний хайр яг л үлгэр шиг эхэлж билээ
Үлгэр ингээд амар сайхандаа жаргажээ гэж дуусдаг шиг
Үүрдийн гэж бодсон чи бидний хайр энд хүрээд төгсөж байна

Ганцаардахгүй гэж тамхи татлаа, би мансуурч байна
Шаналахгүй гэж архи уулаа, би согтож байна
Уг нь би чамтайгаа байхад
Хайрандаа мансуурч, дурлалдаа согтдог байсан

Гуниглахгүй гэж би инээж үзлээ ямар ч баясал алга
Гутрахгүй гэж дуу аяллаа ямар ч хөг алга
Уг нь би чамтай байхад сэтгэлээсээ инээж, зрхнээсээ дуулдаг байсийн


Намайгаа уучлаарай чи минь, би явлаа

Цаг хугацаа бүхнийг авч одно, яг л цас хайлдагтай адил
Хором мөч бүгдийг амртуулнаа, яг л бороо зогсдогтой адил
Намайгаа уучлаарай, би явлаа...


No comments:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц