Дуулин
"Стресс төрүүлдэг мэдээ ба Шаолин киноны тухай" нийтлэлийн үргэлжлэл
.....Хүний хөгжлийн 21 мянга, Оюутны сургалтын төлбөр, Таван Толгойн хувьцаа. Би энэ бүхнийг ор тас үгүйсгэдэггүй. Би сар бүр 21 мянган төгрөгөө Хадгаламж банкан дээр оочерлон байж авдаг, миний 2 дүүгийн сургалтын төлбөрийн 500 мянгыг нь төрөөс төлсөн. /Жич: Харин сургуулиуд нь төлбөрөө өмнө байснаасаа 500 мянгаар нэмсэн / Энэ бидний амьдралд түр зууртаа гал намжаах маягаар хэрэг болж байж мэднэ. Гэхдээ битгий баярла. Бид сар бүр 21 мянган төгрөг авч, нэг удаа сургалтын төлбөрийнхөө тодорхой хувийг төлүүлдэг энэ халамжийн мөнгийг хүртэж, төр нь бас тарааж байхын оронд өөр зүйл хийх хэрэгтэй. Яг юу вэ? Судлаачид, эдийн засагчид, Монголын эрдэмтэд энэ талаар хангалттай их ярьсан бөгөөд гүүглээр хайгаад үзэхэд гараал ирнэ. Би эдийн засагч биш улс төр судлаач учир энэ талаар хангалттай сайн бичиж чадахгүй байж магад. Гэхдээ л хичнээн тэнэг байсан ч 21 мянга тараахаас илүү зүйл хийж болохыг мэдэж байна. Монголын газрын баялаг асар их. Энэ бол асар их хөрөнгө. Хичнээн хохиролтой гэрээ байгуулж чадууллаа ч ямар дандаа мал хашчихсан Монгол улс байгаа биш дээ, оюун ухаант хүн амьдардаг Монгол улс тодорхой хэмжээний мөнгө, хөрөнгө бий болгож чадна. Тэр бол найдвартай. Нэг дор цүлхийтэл ороод ирэхгүй ч бид зөв бодлого хэрэгжүүлж чадвал Монголд байгаа олон асуудлыг шийдвэрлэж чадна. Ер нь ямархуу асуудлууд бидэнд байгаа билээ, яагаад хамгийн ашигггүй халамжийн салбарт мөнгөө зарцуулж байхын оронд хөгжлийн асуудлыг хойш нь чангааж байдаг салбарууддаа мөнгө хаяж тэр салбарт дорвитой бодлого хэрэгжүүлж болохгүй гэж Үүнд:
1. Улиг болтол ярьсан өнөө иргэдийг ажлын байртай болгох, мэргэжилгүй нэгнийг нь сургаж боловсруулж ажлын байр бий болгох далайцтай бодлого
2. Тэртээ дээр үед Солонгос, Япон, Хятад улсууд оюутан залуусаа Өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад сургаж, дараа нь эх орондоо ажиллуулах бодлогыг хэрэгжүүлж байсан шиг Монгол улс маань дэлхийд ховорхон Монгол ухаанаа дэмжиж хөгжүүлэн, оюутан залуусыг өндөр хөгжилтэй оруудад сургаж эх орондоо ажиллуулах далайцтай бодлого
3. Ихэнхи нь гэр хорооллоос бүрддэг дэлхийд онцлогтой нийслэл хотынхоо иргэдийг орон сууцжуулах далайцтай бодлого явуулах. Далайцтай гэж тодотгоод байгаагийн учир нь эдгээр асуудал бүрийг төр засаг маань уг нь анхаарч бодлого хэрэгжүүлдэг юм. Харин тэр бодлого нь нэх хүчтэй хэрэгжиж шальдаггүй болохоос биш. Ер нь ийм бодлого хэрэгжүүлэхэд тэр тусмаа даацтай мэх хийнэ гэдэг шиг далайцтай бодлого хэрэгжүүлэхэд мөнгө хэрэгтэй. Тиймээс л тэр байгалийн баялагаас орж ирэх мөнгийг энэ мэт асуудлуудаа дэс дараатай шийдэхэд зарцуулах учиртай юм. Тэрнээс биш өнөөдөр иргэн бүртээ нэг аяга будаатай хоол эсвэл нэг нэг бэлгэвч мэтийг худалдаж авахад энэ мөнгийг зориулах учиргүй юм.
4. Өө тийн бас энэ зам байна, нуль түгжрэл эвдрэл. Энэ бүх замыг засаад, дээрээс нь давхар зам бариад ч юмуу ямар ч байсан түгжирдэггүй болгоод шийдчихвэл иргэн бүртээ сар бүр 21 мянган төгрөг өгч байснаас хамаагүй дээр гэж би бодож байна. Зөв үү? Дор бүрнээ тунгааж бод. Жолооч нар бол дэмжих л байх. За энэ мэтчилэн байгалийн баялагаас орж ирэх мөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг бичээд байвал бичээд л байна. Гэтэл нөгөө байгалийн баялагаас чинь тийм их мөнгө орж ирэх үү гэж асуух хүн олон. Дээр хэлсэн, Тиймээ, байгалийн баялагаа хямдхан зарж бас ашиглуулж байгаа бидэнд тийм их мөнгө орж ирэхгүй байх, гэхдээ Монголын маань баялаг асар их юм, бурхан минь өвөг дээдэстээ баярлалаа, хичнээн гаднынханд маллуулаад, хулхидуулаад, монжуулаад байсан ч гэсэн овоо мөнгө орж ирдгээрээ орж ирж л таараа. Орж ирэхгүй биш орж ирнэ. Тэр бол баталгаатай. Миний дэргэж эдийн засагчид илүү тооцоо судалгаатай, үндэстэй юм хэлэх вий. Тиймээс тэдний үгийг бас сонс. Ямартай ч миний бие бэлэн мөнгө тарааснаас илүү дээр юм хийж болно гэдгийг нь мэдээд байна.
За би улс төрөө үргэлжлүүлээд ярия. За тэгээд эрх баригчид тэнэг юм шиг бэлэн мөнгө амлаж, тэрийг нь нөгөө гадаадынхан овжин ашиглаж Монголын ноцох гээд бэлэн байсан иргэний хөдөлгөөнийхөн дээр жаахан тос, дөл нэмээд өгсөн чинь л бүх юм шуудраад эхлэх нь тэр. Гэрээ батлагдаж түүнийхээ урьдчилгаа мөнгөөр нь 21 мянгаа тараагаал, тэгээд инфляци нь нэмэгдээл. Инфляц араасаа олон асуудал дагуулах нь тодорхой. Ихэнхи хүмүүст 21 мянга үнэхээр хэрэгтэй амь тулсан мөнгө шиг санагдаж байхад заримд нь шал хэрэггүй санагдаал, тэгж байх зуур инфляци болон түүнийг дагалдах сөрөг зүйлүүд бидний нүдэнд харагдалгүйгээр аажим аажмаар биднийг залгих гээл. За болоод өнгөрсөн юм 21 мянга яах вэ гэж бодоход бид энэ мэтийн цаана байгаа бодлогыг нь дахин хэлье бодлогыг нь хармаар байна, харийнхны бусармаг бодлогоыг олж харъя, өнөөдрийг биш маргаашийг хармаар байна, өөрсдийгөө бодохоос гадна ирээдүйгээ үр хүүхдээ, хойч үеэ бодмоор байна, алсын хараатай баймаар байна. Яадийн жаахан зовий л доо. Монголчууд зовж сураагүй ард түмэн, бас хэзээ ч өлсөж, өлсгөлөнд нэрвэгдэж байгаагүй ард түмэн. Өнөөдөр өндөр хөгжилтэй байгаа Азийн орнууд Япон, Солонгос, Хятад бүгд л нэгэн цагт дээлээ бүсэлж зовж байж, өлсөж байж, өнөөдрийн бидний өчүүхэн 21 мянга мэт хоромхон жаргалыг бодолгүй алсыг харсаныхаа ачаар илүү сайхан амьдарч байна. 21 мянга амьдралд нь хэрэгтэй байгаа ард түмэн минь, миний үгийг сонсооч, жаахан тэвччих өнөөдрийн жаахан 21 мянга мэтийг бодохоосоо илүү ирээдүйд 21 мянгаар амьдардаггүй амьжиргаатай байхыг бодьё. Ирээдүйд 21 мянга мэтийн халамжид ганцхан найддаг арчаагүй амьдралтай байхгүйн төлөө өнөөдөр 21 мянгаас болон энэ мэт бодлогоос татгалзая. Хамтдаа хичээе. Дээлээ бүслэх нэг нь бүслээд гүрийцгээе. Бид энэ мэт халамжийн бодлогуудыг хүртэхгүй байснаараа угаасаа дээл бүслээд байхаар хицүү байдалд орчихгүй ш дээ. Аан тийн Таван Толгойн хувьцааг би халамжийн бодлого гэж одоохондоо хэлээгүй байгаа шүү. Энэ асуудлыг хөндсөн хүн таван толгойн асуудлыг яагаад ярихгүй байна гэж зарим нь асууж болох. Энэ талаарх шүүмж, нийтлэлүүд цаашаа үргэлжлэх болно.
No comments:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.