Blogger templates

2011-04-20

Ренж Ровер уначаад G хороололд амьдардаг гэсэн чинь тэр охин яасан гээч...


Бичсэн: Хэн бичсэнийг нь мэдэхгүй.

Би одоо 25 настай жоохон туранхай ч гэлээ хаанаас нь ч харсан дажгүй л залуу. Энэ сайтsг уншдаг болоод нэг их удаагүй, өнөөдөр гэнэт нэг охины талаар бичмээр санагдаад явчлаа. Би ахыгаа даагаад 2008 онооос хойш наймаа хийсэн машины наймаа л даа, хэцүү үе хэдий байсан ч зовсны эцэсд жаргадагийн жишээгээр одоо бол амьдрал дажгүй, 2-3 сард л нэг хоёр дажгүй машин зарахад л доод тал нь 8 сая. Тэгээд ганцаараа хүн чинь мөнгө ч үрэх юмгүй, ганцаараа явсаар залхаж одоо хүүхэн амьдралыг өөрийн эрхгүй л хүсэх боллоо. Тэгэхлээр надтай дандаа л мөнгө төгрөг харсан эсвэл хүнд хаягдчаад шаналаж яваа юмнууд тааралдах юм. Саяхнаас нэг бүсгүйтэй танилцсан, их ухаалаг, сайн гэр бүлээс гаралтай, цэвэрхэн, гоё гартай, царайлаг, гээд бүх зүйл нь надад их таалагдаж нэг үгээр би дурлаад, тэр маань нэг их юм мэдэх гээд бусад охид шиг шалах ч үгүй.

Нэг удаа надаас асуухад нь боловсролгүй гэж хэлэхээсээ үнэхээр ичиж худалдаж авсан мэргэжлээ л хэллээ. Тэр талын мэдлэгтэй, олон юм асуухвий гэхээс яс хавтайж байсымдаг, миний амьдралын талаар асуухад нь илт сэдэв өөрчлөөд байхаар ярихаа ч байсымда. Би ээж дүүдээ хотоос захдуу сайхан 2 давхар том байшин бариулсан, дээд давхарт нь өөрөө амьдардаг л даа. Энэ охинтой танилцаад 2-3 сар болоод л ээжтэй танилцуулмаар санагдаад нэг өдөр дагуулаад явлаа, тэр өдөр контейнер буугаад би жоохон оройтод тэднийд очлоо, хаачих гэж байгаан гэсээр машин руу суулаа… Хотоос гараад далан давхар харагдаад л баян хошуу тийш өгсөж гарав, манай хүний асуух нь нэмэгдлээ, 7-8 болж гадаа харанхуй, тэгээд манайх руу гэхээр орохгүй гэнэ байх гэж бодоод хэлэлгүй нийлээд явсны эцэсд шалаад болох оо байх үед нь хэллээ, тэгсэн чимээгүй болоод…
Гэнэт танайх 21-т байдаг юмуу гэв, үгүй гээд баруун хойшоо заатал тал дүүрэн гэр хороолол хараад царай нь сонин болсноо, ер нь хаашаа яваад байгаа юм бэ, чи ийм машин унасан хүн ийм газар амьдардаггүй юм гээд л хашгираад уналаа, би бараг замын голд тормоз даран нам зогсохоо шахлаа, арай хийж зогстол, ер нь чи хэн юм тамхи татахгүй, архи уух дургуй, шоу байхгүй, царайлаг бас ийм машинтай гээд бүх зүйл чинь ийм, гээд л орилоод байв, тэгэхээр нь гэнэт яах бол гэж бодоод, үнэндээ энэ минийх биш ахынх, би бол юу ч үгүй нэг залуу, жижигхэн байшинд ээж дүүтэйгээ амьдардаг гээд өөрийгөө өрөвдмөөр маягаар ойлгуулчихлаа.
Тэгтэл хэсэг чимээгүй сууснаа, би харьмаар байна гэв, ээж хоол хийгээд хүлээж байгаашд гэтэл надад яамар хамаатай юм гэлээ, нөгөө найланхай ааш хайчваа, гэртээ хүргүүлээд баяртай ч байхгүй, хэдэн хоног надад нэг ч дуудлага мсж байхгүй, би ч юу гэж бичихээ мэддэггүй. Тэгтэл юу байна гэсэн мсж ирэхээр нь эргүүлээд залгатал унаатай байна уу авчиж чадхуу гэхээр нь очтол нэг охинтой, сонин задгай хувцасласан пиво үнэртүүлчихсэн сууж байв, ямар машинтай явна гэхээр нь 0320 гэтэл рэнжүү гэхээр нь толгой дохисон гарая тооцоо хийчих үү, мөнгө байгаа юу гээд нүдээрээ ёжлоод л инээдтэй. Халамцуу 2 охин хэсэг залуус, охидод миний машиныг гайхуулан гунхаж ороод хөгжим чангалаад, тэгээд шөнөжин баараар хэсвээ, маргааш нь буудалд надаа хэлэхдээ, найз нь ээжтэй нь танилцаж чадахгүй ээ, удахгүй гадагшаа явж сурна, чи ч намайг ямархуу хүн бэ гэдгийг харлаа, 2-лаа зүгээр сайхан найзууд болоё гэдгийн, уул нь бид амьдарлийн тухай энэ тэр ярьдаг байсан чинь шал өөр юм ярьдаг юм даа. Би тийм бишээ, гэж хэлмээр байсан ч хэн хэн нь байдалд орох байсан учир хэлж чадсангүй,тэрнээс хойш 2 долоо хонолоо гол асуудал нь би аймаар санаад байх юмаа, яах вэ залуусаа? Ийм байдлаас яаж гарах вэ? Надад зөвлөөч гуйж байна. Нэг юмыг мэдэхэд хэрвээ залуу та мөнгөтэй бол мөнгөгүй юм шиг харагдаж насны ханиа хайгаарай, монгол охид жийпний гэрэлд орсон зээр шиг л… Тэгээд хүний сэтгэл шархлуулаад л… Аль болох товч бичихийг хичээлээ, элдвээр битгий хэлээрэй, баяраллаа…

2 comments:

  1. sanal niilj bna nadtai adilhan yum

    ReplyDelete
  2. yamarch hun uhaantai dur gargaj chadna tsarailag yaria saitai ni ternii dawuu tal yum etsciin etsect chi uuruu yu gedgiig harsan bna shuudee nzaa. hund sain muu 2 ezen baidg chi 2uulantai ni uulzsan bna

    ReplyDelete

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа.

Дээшээ буц